Хэлэлцээр зогссон нь Хойд Солонгост ашиггүй гэв

2019-12-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин “АНУ, Хойд Солонгосын  хооронд хийж байгаа цөмийн зэвсгээс ангижруулах хэлэлцээр зогссон нь Пхеньянд ашиггүй”  гэж мэдэгдсэн байна. Тэрээр “Хоёр орон саяхан хэлэлцээрээ хойшлуулснаас гадна Солонгосын хойг дахь зөрчилдөөн нь хурцдаж байгаа нь АНУ, Өмнөд Солонгос болон Хойд Солонгост ашигтай биш” гэж БНХАУ-ын ерөнхийлөгч  Ши Жинпинтэй хийсэн уулзалтын үеэр хэлсэн байна. Мөн Мүн Жэ Ин Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад БНХАУ их чухал үүрэг гүйцэтгэж байгааг хүлээн зөвшөөрсөн гэж “Ёнхап” агентлаг мэдээлжээ. Түүнээс гадна цөмийн зэвсгээс ангижруулах боломжийг ашиглахын тулд Сөүл, Пхеньян хамтран ажиллана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ Хойд Солонгос, АНУ-ын хоорондын маргаан сүүлийн долоо хоногт хурцдаад байгаа юм.  Мөн Пхеньян  цөмийн зэвсгээс ангижруулах талаар АНУ-тай хэлэлцэх сүүлчийн хугацааг шинэ жилээр гэж тогтоожээ. Гэвч Вашингтон 2020 онд хийхээр төлөвлөсөн  ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хэлэлцээрийн хугацааг хойшлуулахыг зорьж байгаа аж. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.24  МЯГМАР  №254  (6221)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

29 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

8 цаг 9 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

8 цаг 9 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06