Газпром төлбөр төлөх нь бүгдэд ашигтай гэв

2019-12-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Стокогольм хотын Арбитрын шүүхийн шийдвэрээр ОХУ-ын байгалийн хийн “Газпром” компани 2900 сая гаруй ам.доллар Украины “Нафтогаз” компанид төлөхөөр болжээ. Энэ нь бүгдэд ашигтай гэж ОХУ-ын дэд сайд Дмитрий Козак мэдэгдсэн байна. Тэрээр “Энэ нь хоёр талаас харилцан зөвшөөрсөн шийдвэр бөгөөд Европын хэрэглэгчдэд хүртэл ашигтай” гэж хэвлэлийнхэнд ярьжээ. Харин түүнээс ОХУ-ын байгалийн хийг Украинд шууд нийлүүлэх талаар асуухад шинэ жилийн дараа энэ талаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа гэв. Мөн “Газпром” компанид Украинтай шинэ маргаанаас зайлсхийх боломж олгох механизмын талаар Дмитрий Козак “Энэ нь байгалийн хий дамжуулах үнэ, хууль тогтоомжийн зүгээс  үзвэл “Нафтогаз” компани одоо Киевтэй Украины байгалийн хий тээвэрлэлтийн системийн ажиллагаа болон асуудалтай холбоотой сэдвүүдийг шийдвэрлэхээс хамаарна” гэж мэдэгджээ. Түүнээс гадна дэд сайд Украинаар дамжуулан ОХУ-ын байгалийн хий тээвэрлэлтийн хугацааг сунгах талаар 2024 онд хэлэлцэх боломж байгааг дурдсан байна. Ингэснээр шуугиан, нэхэмжлэлээс зайлсхийж болох боломжтойгоос гадна талууд өгсөн амлалтаа биелүүлж чадна гэв. Харин байгалийн хийг дамжуулах үнийг он дуусахаас өмнө тодорхойлно. Түүнчлэн Украины хуульд нийцүүлнэ гэж хэлсэн байна. Мөн дэд сайд Дмитрий Козак евро бондтой холбоотой хэргийн хүрээнд Украины ОХУ-д төлөх ёстой  гурван тэрбум ам.долларын өрийн талаар энэ нь төрд төлөх ор болохыг онцоллоо. Түүнээс гадна энэ асуудал нь байгалийн хий дамжуулахтай ямар ч хамаагүй гэж мэдэгдсэн байна. Европын холбоо, ОХУ, Украин энэ сарын 20-нд Минск хотод өндөрлөсөн гурван талт уулзалтын үеэр байгалийн хий хангамжийн талаар хэлэлцжээ. Уулзалтын төгсгөлд гарын үсэг протоколын дагуу ОХУ, Украин  ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байгалийн хийн дамжуулах таван жилийн хугацаатай шинэ гэрээнд гарын үсэг зурах аж. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.23  ДАВАА  №253  (6220)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

31 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

8 цаг 10 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

8 цаг 10 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06