Тогтвортой хөгжлийн зорилгыг дэмжигчдэдээ НҮБ талархал илэрхийллээ

2019-12-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.АРИУН Монгол дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газраас энэ оны аравдугаар сарын 1-нээс Тогтвортой хөгжлийн зорилгуудын төлөөх гурван сарын аяныг эхлүүлсэн. Энэ аянд оролцож,  Тогтвортой хөгжлийн зорилгуудыг дэмжиж, үзэл санааг нь түгээн дэлгэрүүлж, олныг манлайлан ажилласан иргэн, байгууллага, хэмт олонд НҮБ-ын зүгээс талархал илэрхийлж, өргөмжлөл гардуулах арга хэмжээ өнгөрсөн баасан гариг /2019.12.20/-т боллоо. Дөрвөн үе шаттай явагдсан аяны үеэр НҮБ-ын дэргэдэх Залуучуудын зөвлөлдөх хорооны гишүүд өөрсдийн сурдаг их сургуулиудаар Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар үе тэнгийнхэндээ лекц уншиж, есөн их сургуулийн 1000 орчим оюутан залуусыг хамруулжээ. Мөн НҮБ-ын 33 ажилтан хот, хөдөөгийн дунд сургуулиудаар явж, 1000 гаруй сурагчдад Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар хичээл заасан байна... Өнгөрсөн аравдугаар сарын 19-нд Монголд анх удаагаа НҮБ-ын нээлттэй өдрийг зохион байгуулсан. Энэ үеэр НҮБ-ын байранд 500 гаруй хүн зочилж, нийгмийн зүтгэлтэн, соёл урлаг, сэтгүүл зүй, төрийн алба, оюутан залуусын төлөөлөл болсон илтгэгч нар өөрсдийн салбар чиглэлээрээ бусдад урам зориг хайрласан илтгэл тавьсан билээ. Нээлттэй өдрийн үеэр ялгаварлан гадуурхахын эсрэг тэргэнцэртэй бүжигчид оролцсон “Аялал” контемпорари бүжиг, агаарын бохирдлын хор хөнөөлийг бүжгээр үзүүлсэн Амьдралыг тэтгэгч 02 балетын хэсгээс толилуулсан. Нээлттэй өдрийн хөтөлбөрт эх дэлхийгээ хамгаалах мессеж өгөх зорилго бүхий  Огторгуйн өрөө, Хүүхдийн булан, Хэлэлцүүлгийн танхим, Кино танхимууд ажиллуулсан билээ. Нээлттэй өдрийн үйл ажиллагаанд төдийгүй, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгын үзэл санааг дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа дэмжигчдэдээ  талархал илэрхийлэн өргөмжлөл гардуулахдаа НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра “Тогтвортой хөгжлийн зорилгууд нь урд өмнө хүн төрөлхтөнд хэзээ ч байгаагүй том цогц зорилт. Үүнд зөвхөн хамтын, салбар болгоны, хүн болгоны хүчин чармайлтаар д хүрэх бололцоотой” гэж хэллээ. Тогтвортой хөгжлийг дэмжиж, Тогтвортой хөгжлийн зорилгуудын утга учрыг олон нийтэд тайлбарлаж, өөр өөрийн салбартаа үлгэр дууриал болон манлайлж яваа дэмжигчдэдээ талархаж, тэднээр бахархаж байгаагаа онцоллоо. НҮБ-ын талархлын өргөмжлөлийг энэ өдөр дуучин Ука, хийлч Дэлгэрцэцэг, Ид шидийн орон төслийн санаачлагч Ч.Ганжавхлан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хүний эрхийг хамгаалагч иргэн Б.Болороо, “Ирээдүйн төлөөх баасан гариг” Монголын хөдөлгөөний идэвхтэн сурагч У.Номуундарь, сэтгүүлч Р.Эмүүжин, Орхон-Хасу сургуулийн багш сурагчид, бүжиг дэглээч Ж.Номгонмаа болон М-Артс хамтлаг, Монголын балетын хөтөлбөрийнхөн зэрэг байгууллага хамт олон хувь хүмүүст гардууллаа. Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хүн болгоны оролцоо, чармайлт чухал гэдгийг НҮБ онцолж байгаа бөгөөд усаа хэмнэж, гэрлээ унтрааж, илүүдэл хоол хүнс хаяхгүй байж, нэг удаагийн хуванцар, нийлэг уутнаас татгалзааж, явган алхаж, нийтийн тээврээр зорчихыг уриалж байгаа юм. 2020 онд НҮБ 75 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэ ойг тохиолдуулан үгээ хэлдэг, хариуцлага шаарддаг, идэвхтэй, ухамсартай, залуу үеийхнээ дэмжиж хамтран ажиллахыг НҮБ-аас уриалж байна. Эх сурвалж. Zms.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

29 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

8 цаг 9 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

8 цаг 9 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06