БЗД-ийн Засаг дарга Т.Баясахын хэлсэн онцлох эшлэлүүд

2019-12-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

 “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Нэгдүгээр хүн” булангийнхаа зочноор Баянзүрх дүүргийн Засаг дарга  Т.Баясахыг урьж, ярилцлаа. Түүний ярилцлагаас онцлон хүргэж байна. 

-Өнөөдрийг хүртэл манай дүүрэгт улс төрийн  асуудал нэлээд өрнөлөө.   УИХ, нийслэлд ялалт байгуулсан  МАН бүхий л шатанд эрх мэдлийг өөрсдөө авах гэж  улайрсан.  Улс төрийн энэхүү  үйл явдал нь дүүргийн үйл ажиллагаанд маш ихээр нөлөөлж байна.

-Ямар ч нам, эвсэл нэгдүгээрт иргэдийнхээ сонголтыг хүндэтгэх ёстой.  Иргэд бол эцсийн сонголтыг хийж, дүнгээ тавьдаг. Нэгэнт сонголтоо  хийсэн байхад бид бүх шатны удирдлагыг авах ёстой гэж хандах нь ёс зүйн хувьд өөрсдийгөө л муухай харагдуулж байгаа хэрэг.  Улс төрийн явуургүй, явцуу, төрийн эрх мэдлийг авах гэж хэт улайрсан байдал нь манай дүүргийн МАН-ынханд их байсан гэж харж байна.

-Эсэргүүцэлтэй байнга тулж байсан ч төрийн ажлыг цалгардуулж, хойш сууж байсангүй. Асуудал их байсан ч гэлээ манай дүүрэг хөгжиж байгаа. Үүний нэг жишээ нь Нийслэлийн хэмжээнд манай дүүрэг өрсөлдөх чадвараараа эхний гуравт багтсан байдаг.

-2000 оноос хойш энэ дүүрэгтэй ажил, амьдралаа холбосон. Өмнө нь хувийн байгууллагад ажиллаж байгаад 2012 оны орон нутгийн сонгуульд Баянзүрх дүүргийн АН ялалт байгуулж, түүнээс хойш дүүргийн удирдлагын багт ажиллаж байна.

-Нийслэлээс татаас авдаггүй, өөрсдөө татварын орлогоороо төсвөө бүрдүүлдэг цөөхөн дүүргийн нэг нь манай Баянзүрх. Харин манай дүүрэг эсрэгээрээ нийслэлд орлого төвлөрүүдэг. Бид Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа төсөв болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа баталдаг учраас манай ажилд нийслэлийн зүгээс тэр болгон нөлөөлөөд байдаггүй.

-Мэдээж хүндрэл бэрхшээл байлгүй яахав. Энэ  ажлыг хийж чадна гэж хамт олон маань итгэл хүлээлгэсэн болохоор шалтаг, шалтгаан тоочих эрхгүй.  Өмнө нь Засаг даргын орлогчоор ажиллаж байхад асуудал харьцангүй гайгүй байж. Харин өнгөрсөн гурван жилийн хугацаанд улс төрийн нөхцөл байдал амаргүй байлаа. Гэхдээ би дүүргээ хотын статустай болох ирээдүйтэй дүүрэг гэж харж ажилладаг.

-Энэ том дүүргийн ажлыг би ганцаараа хийгээд байгаа юм биш. Манай намаас сонгогдсон төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын хамт олны нэгэн зүгт харж ажиллаж байгаа хичээл зүтгэлийн үр дүн гэж боддог.  Миний хувьд би гэхээсээ илүү хамт олонтойгоо зөвлөлдөж, тэдний санаа бодлыг байнга сонсож аливаа шийдвэрийг гаргадаг.

-Залуу хүн болоод ч тэр үү ямар ч гэсэн болгоно, бүтээнэ гэж зорьсон.  Түүндээ хүрэх гэж зүтгэж байна.

-Ирэх онд манай дүүргийн 55 жилийн ой болно. Найрамдлын район гэж байгуулагдсанаас хойш хагас зуун жил аль хэдийнэ өнгөрчээ.  Энэ хүрээнд маш олон ажил хийхээр төлөвлөж байна.  Ойг баяр наадмын хэмжээнд биш хийж хэрэгжүүлэх ажлаараа тэргүүлж тэмдэглэнэ гэж боддог.

-Манайханд нэг буруу ойлголт байдаг. Дарга гэхээр л том эрх ашигтай хүмүүс байдаг юм шиг ярьдаг. Гэтэл үгүй юм. Миний хувьд гэхэд хэдий дарга нэртэй ч Монгол Улсын нэг иргэн. Улсаа, дүүргээ хөгжүүлье гэсэн зорилго тавиад явж байгаа залуучуудын л нэг.

-Бид эх орныхоо эзэд юм. Аливаа асуудлыг өөдрөгөөр харах ёстой. Мэдээж болохгүй бүтэхгүй зүйл олон байна. Манай улс хоёр том гүрний дунд байдаг ч гэлээ хөгжиж байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд нийгэмд ямар их өөрчлөлт авчирав. Тэгэхээр иргэд маань ч аливаа асуудалд эерэгээр хандаж, төрийн зүгээс гаргаж байгаа хууль тогтоомжийг биелүүлээд явах хэрэгтэй.

Эх сурвалж:www.polit.mn 
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12