2600 дуудлагаар 1600 амь аварсан зургаан аврагчийг 16 саяар урамшууллаа

2019-12-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Шилдэг аврагчид 16 сая төгрөгийн урамшуулал олгодог болоод хоёр жил болж байна. Харин энэ онд ажил үйлсээрээ манлайлж  гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцсон зургаан алба хаагчид 16 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн Аврах салбарын аврагч, ахлагч Баярсайханы Түмэнбаяр Ахлагч Баярсайханы Түмэнбаяр нь уурхай, уулын үйлдвэрлэлийн 90 орчим удаагийн ослын голомтод үүрэг гүйцэтгэж, 114 хүний амь насыг авран хамгаалсан байна. Төв аймгийн Заамар сумын нутаг дахь “Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхайд гарсан осол, Налайхын уурхайн голомтод ажиллаж, осолдсон 3 иргэний цогцсыг 135 метрийн гүнээс гаргасан. Мөн улс орны нийгэм, эдийн засаг, төсөв бүрдүүлэх, нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, Монгол улсын стратегийн орд “Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд гар бие оролцож байна. НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105-ын аврагч, ахлах ахлагч Гомбын Отгонбаяр Ахлах ахлагч Гомбын Отгонбаяр нь Онцгой байдлын байгууллагад 29 дэх жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа 1046 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 919 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 19 тэрбум төгрөгийг авран хамгаалж, 236 буцалтгүй нэрвэгдэгчийг ослын голомтоос гарган авчээ. 2005 онд Бөмбөгөр худалдааны төв, 2007 онд Монгол Ардын хувьсгалт намын төв байр, 2008 онд Анун худалдааны төвийн агуулах, 2014 онд Нарантуул Олон улсын худалдааны төвийн хүнсний зах, 2017 онд “Говь” ХХК-ийн агуулах, 2019 онд БЗД-ийн “Е-Март” худалдааны төв, “Өнөр бүл” хүүхдийн төвд гарсан объектын гал түймрийн дуудлагаар ажиллан, хойшлуулшгүй сэргээн босгох ажилд 60 хоног үүрэг гүйцэтгэсэн. Мөн Туул гол дагуу хөдөлгөөнт завьт эргүүлийн үүргийг 110 гаруй удаа гүйцэтгэж, 60 гаруй эрдэнэт хүний амь насыг авран, буцалтгүй 40 нэрвэгдэгчийг уснаас эрэн хайх ажиллагаа явуулан гаргаж холбогдох байгууллага, ар гэрийн хүмүүст нь хүлээлгэн өгсөн байна.   Завхан аймгийн Онцгой байдлын газрын  Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хошууч Хашбатын Баярсайхан Хошууч Х.Баярсайхан нь Онцгой байдлын байгууллагад 17 дахь жилдээ ажиллах  хугацаандаа Завхан аймгийн хэмжээнд тохиолдсон 68 удаагийн гамшиг, ослын дуудлагаар  ажиллаж, 53 хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад учирч болзошгүй  800 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. 2017 онд Отгонтэнгэр  ууланд осолдсон 17 уулчдын цогцсыг эрэн хайх ажиллагаа, автомашины ослын дуудлагаар ажиллан нэрвэгдсэн 4 иргэний амь насыг болон 24 айлын 60 гаруй малчин, ард иргэд,  хил залгаа 2 сумын 3 багийн 250 малчин өрхийг учирч болзошгүй эрсдэлээс авран хамгаалжээ.   Завхан аймгийн Онцгой байдлын газрын эмч, сэтгэл зүйч, ахлах дэслэгч Ганболдын Пунцагсанжаа Ахлах дэслэгч Ганболдын Пунцагсанжаа ньЗавхан аймгийн хэмжээнд тохиолдсон 16 удаагийн гамшиг ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 9 хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 150 гаруй сая төгрөгний эд хөрөнгийг авран хамгаалсан. 2017 онд Отгонтэнгэр  ууланд осолдсон 17 уулчдын цогцсыг эрэн хайх ажиллагаа, автомашины ослын дуудлагаар ажиллан нэрвэгдсэн 4 иргэний амь насыг болон 24 айл өрхийн 60 гаруй малчин, ард иргэд,  хил залгаа 2 сумын 3 багийн 250 малчин өрхийг учирч болзошгүй эрсдэлээс авран хамгаалжээ.   Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч-усчин ахлагч Дэлгэрсайханы Доржсүрэн Ахлагч Дэлгэрсайханы Доржсүрэн ньнийт 80 гаруй удаагийн гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 4 хүний амь нас, 250 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. 2015, 2017 онд Зүүн 3 аймгийн 9 сумыг хамарсан ой, хээрийн түймэрт 52 хоног, 2019 онд ОХУ-аас орж ирсэн ойн түймэрт 22 хоног, 60тн шатахуунтай автомашин осолдсон дуудлагад 2 хоног, Хэрлэн Жаргалант голуудад 4 хүн амь насаа алдсан осолд 12 хоног  тус тус үүрэг гүйцэтгэсэн байна.   НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Батсуурийн Бямбасайхан Ахлах ахлагч Батсуурийн Батсайхан  ньОнцгой байдлын байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа 1659 удаагийн гал түймрийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 510 гаруй хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 33,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. Саруул худалдааны төв, “Сандей” Плаза,  “Орчлон” хороолол, “Барс-2” худалдааны төв, И Март худалдааны төв,  “Туушин” ХХК-ийн гараашийн барилгад гарсан галаас  гадаад улсын 10 иргэнийг,  “Дашваанжил” ХХК-ийн борлуулалтын төв,  “Цагаан хаш” хуванцар савны үйлдвэрийн барилга,  “Багшийн хөгжлийн орд”-ны барилгад гарсан гал түймрээс 20 хүний амь насыг авран хамгаалсан. Мөн Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр  хорооны 5850 айл өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж, гал түймэр гарч болзошгүй 4255 зөрчлийг илрүүлж, 1211 зөрчлийг газар дээр нь арилгуулсан зэргээр хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүллээ. Эх сурвалж: www.polit.mn  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

31 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

8 цаг 10 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

8 цаг 10 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06