Сергей Скрипаль ОХУ-ын төлөөлөгчидтэй уулзахаас татгалзав

2019-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД ОХУ-ын тагнуулч асан Сергей Скрипаль болон түүний охин Юля нар Лондон дахь Оросын Элчин сайдын төлөөлөгчидтэй уулзахыг хүсээгүй тухай Москвад суугаа Их Британийн Элчин сайд Лори Бристоу мэдэгджээ.  Одоогоор Сергей Скрипаль хаана амьдардаг тухай мэдээлэл байхгүй байгаа юм. Их Британийн эрх баригчдын зүгээс зөвхөн найдвартай газар  байгаа гэж мэдээлсэн бөгөөд ОХУ-ын Элчин сайдын яамнаас тавьсан хүсэлт, мэдэгдэлд хариу өгөөгүй байна. Элчин сайд Лори Бристоу “Эжо Москвы” радиогийн сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр “Бид Сергей Скрипалийн гэр бүлд  ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтны тавьсан хүсэлтийг уламжилсан. Харин тэд төлөөлөгчидтэй уулзахгүй гэсэн. Энэ бол тэдний сонголт” гэж ярьжээ. Түүнээс гадна аав,охин хоёр амьд байгаа. Юля саяхан нэг сонинд ярилцлага өгсөн болохыг сануулсан байна. Лори Бристоугийн хэлснээр “Сергей Скрипаль хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй уулзахгүй байх шийдвэрийг гаргасан. Тэд эрх чөлөөтэй хүмүүс. Бидний үүрэг бол тэднийг хамгаалах зорилготой” гэв. Москва, Лондонгийн харилцаа тагнуулч асан Сергей Скрипальтай холбоотой хэргийн улмаас  өнгөрсөн жилийн  гуравдугаар сараас муудсан юм. Сергей Скрипаль 1990 онд Их Британийн тагнуулын нууц албанд орсон бөгөөд  Лондонд суурьшсан. Харин өнгөрсөн жилийн гуравдугаар сарын эхээр охин Юлятайгаа  Их Британийн Сольсбери хотод хордож ухаангүй байдалтай олдсон билээ. Үүнийг нь Лондон саармагжуулах үйлчилгээтэй бодисоор хордуулах гэж оролдсон байна гэж үзсэн.  Гэвч  Москва Лондон энэ хэрэгт буруутгаж байгааг нь  гүтгэлэг гэж үзэж эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. Улмаар ОХУ-ын Гадаад харилцааны яаманд энэ хэргийн ул мөрийг нотлохын тулд мөрдөх ажиллагаанд хамтран ажиллах боломж олгохыг шаардсан10 гаруй дипломат мэдэгдэл илгээсэн аж. Сергей Скрипальтай холбоотой энэ хэргийн улмаас хоёр орны харилцааны түвшин мэдэгдэхүйц дордсон юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.19  ПҮРЭВ  №251  (6218)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

30 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

8 цаг 9 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

8 цаг 9 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06