Ө.Энхтүвшин: Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй

2019-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Засгийн газрын өнөөдрийн /12.18/хуралдаанаас Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг нэг жилийн хугацаанд зогсоох шийдвэр гаргажээ.Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин "2019 оны наймдугаар сарын 30-наас хойш 40 гаруй хүн 100 гаруй хоног ажиллаж, ашигт малтмалын зөвшөөрлүүдийг шалгаж нягталлаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 2889 хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Үүнээс 1225 нь хайгуулынх, 1,664 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл. Зөвшөөрөл бүрийг нэг бүрчлэн 38 асуулгаар шалгасан. Лиценз бүр дээр маш тодорхой сан үүсэх боломжтой болсон учраас цагдаа, татвар, гааль, яамд гээд тал талд байдаг мэдээллүүдийг нэгтгээд мэдээллийн нэг сан бий болгох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа гэв. Түүнчлэн  Засгийн газрын хуралдаанаас байгаль орчин сүйдэх нөхцөл бүрдүүлж байгаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг оруулж ирэхийг Д.Сумъяабазар сайдад үүрэг болгожээ.  Мөн бичил уурхай эрхлэгчдийн асуудлыг мөн тогтож ярьсан. Бичил уурхайгаас ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтийг зохицуулж байгаа 151 дүгээр тогтоолыг хүчингүй болгох асуудлыг яриад бичил уурхайн газар дээр ажиллаад шийдвэр гаргахаар боллоо. Ашигт малтмалын хууль бус олборлолтын үйл ажиллагааг таслан зогсоох ажлын хүрээнд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг түр түдгэлзүүлэх шийдвэрийг мөн гаргажээ.  Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

1 цаг 12 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

8 цаг 51 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

8 цаг 51 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06