Сэлэнгийн таван суманд  “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг- уулзалт” болов

2019-12-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын гишүүн Н.Оюундарь энэ сарын 1-нээс эхлэн сонгогдсон тойрог буюу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Жавхлант, Хүдэр, Сүхбаатар, Шаамар сум болон Дулаанхаан тосгонд ажиллаж байна. Энэ үеэр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөр нийгмийн хамгааллын хууль тогтоомжийг сурталчилах өдөрлөг” уулзалтыг сум бүрт хийж иргэдийн сонирхсон асуултад хариуллаа. ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга С.Дамбий, Ахмад настны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Дэлгэрдалай, Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрынхан төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг иргэдэд танилцуулж ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй зээл, тусламжинд хамрагдах боломж, нөхцлийн талаар мэдээлэл өглөө. Иргэд бага хүүтэй зээл яаж авах, төсөл, хөтөлбөр бичиж нөхөрлөл, баг болж ажиллах талаар сургалт, мэдээлэл шаардлагатай байгааг хэлж байсан юм. Арванхоёрдугаар сарын 3-н дэлхийн нийтээрээ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдрийг тэмдэглэдэг. Энэ өдөр Алтанбулаг сумын иргэн Х.Мөнх-Ундрааг эмэгтэйчүүдийн хүндэт тэмдгээр, ХБИХ-ны тэргүүн Баясгаланд мөнгөн дэмжлэг үзүүлсэн юм. Мөн П.Сарангэрэл, Ж.Мөнхтуяа нарыг МЭХ-ны дурсгалын тэмдгээр шагнав. Дараагийн уулзалт Жавхлант суманд болж иргэдхөдөлмөр халамжийн үйлчилгээ болон тэтгэврийн зээлийн асуудлаар сонирхож байсан. Хамтын тэтгэврийн хуулийг батлан ажил хэрэг болгож амьдралд хэрэгжүүлэх боломжтой эсэхийг олон ахмад настнууд лавлан асуусан юм.УИХ-ын гишүүн Н.Оюундарь үдээс хойш Хүдэр сумын иргэдтэй уулзсан. Хүдэр сумынхан бусад сумыг бодвол төсөл бичиж ажил олон, бага хүүтэй зээл авах зэргээр Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчигээний газрын үйл ажиллагааг хамгийн ихээр сонирхож үйлчлүүлдэг м билээ. Одоогоор тус газраас Хүдэр сумынхан төсөл авч хэрэгжүүлсэн, олон хүн зээлийн шалгуур давсан гээд эерэг мэдээ их байлаа. “Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчигээний газар аймгийн хэмжээнд иргэдийн ажил, хөдөлмөр эрхлэх ур чадварт нь үнэлгээ хийх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгож, ажилд зуучлахын зэрэгцээ 24 сарын хугацаатай, жилийн 7.2 хувийн хүүтэйгээр иргэнд 10.0 сая хүртэл төгрөг, аж ахуйн нэгж, нөхөрлөл хоршоонд 20.0 сая хүртэл төгргийн зээлолгох боломжтой аж. 35-аас дээш хөдөлмөрийн  насны иргэнд36 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй 5.0 сая хүртэл төгрөгийн дэмжлэг олгодог. Сэлэнгэ аймгийн хэмжээнд жилдээ 60 хүнд5 хүртэл сая төгрөгийн зээл олгох боломж байдаг. Хэрэв хөгжлийн бэрхшээлтэй иргэн энэ зээлийг авсан бол эргэн төлөх хугацаа нь уртсаж дөрвөн жил болдог. Санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэнийг аж ахуй эрхлэлтийн сургалт, борлуулалтын болон ажлын байрны түрээсийн дэмжлэгт хамруулах боломж бий. Ажил олоход хүндрэлтэй иргэнийг байнгын ажлын байраар хангасан ажил олгогчийг дэмжих хөтөлбөр байдаг ” гэж ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга С.Дамбий иргэдэд мэдээлэл өгсөн юм. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2 цаг 46 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

10 цаг 25 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

10 цаг 25 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06