Финланд улс иргэдээ авчирна

2019-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Финлянд улсын ерөнхий сайд Санна Марин уржигдар тус улсын Засгийн газар Исламын алан хядагч байгууллагатай нэгдэхээр Сири рүү явсан финланд ээжтэй хүүхдүүдийг  эх оронд нь аль болох хурдан буцаахыг хичээнэ гэж мэдэгджээ. Эх оронд нь эргүүлэн авчрах ажиллагааны гол зорилго нь ямар ч нөхцөлд энэ хүүхдүүдийн сонирхлыг хамгаалахад байгаа юм гэж ярьсан байна. Мөн орон нутгийн хэвлэлд мэдээлсэн эх сурвалжийн өгсөн мэдээллээр 11 өөр эхийн 30 гаруй хүүхэд байгаа гэж бичжээ. Түүнээс гадна энэ нутаг руу өөрийнхөө хүслээр явсан насанд хүрсэн хүмүүст туслах үүрэг байхгүй гэж нэмж бичсэн байна. Финланд улс нь  Европын холбоонд багтдаг алан хядах бүлэглэлтэй  холбоотой иргэдийг нь эсвэл  тэднийг эх оронд нь буцаах шийдвэрийг эсэргүүцдэг орны нэг юм . Мөн  Сирийн  зүүн хойд хэсэгт курд цэргүүдийн хяналтад байдаг Аль Хол баазад хоригдож байгаа хүмүүсийг нутаг буцаахыг дэмждэггүй аж. Учир нь курдуудын хамгаалж байгаа газарт амьдардаг хүүхдүүдийг асран халамжлагчаас нь салгахыг эсэргүүцдэг байна.  Гэхдээ ээжгүй хүүхдүүдийг буцаах нь их ноцтой байдал аж. Тиймээс  ерөнхий сайд Санна Маринагийн Засгийн газрын холбоотон төвийн нам Исламын алан хядагч бүлэглэлийн эмэгтэйчүүд Финландад буцаж ирэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Харин бага насны хүүхдүүдтэй ээжүүдийг буцаж ирэхээс татгалзаагүй байна. Түүнээс гадна Финландын консерватив, үндэсний нам Исламын алан хядах  байгууллагатай холбоотой ямар нэгэн хүнийг нутаг буцаахгүй гэж шийдвэрлэсэн байна. Тэд энэ хүмүүсийг нутагтаа буцахыг зөвшөөрснөөр Финландын аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй хэмээн тайлбарлажээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.18  ЛХАГВА  №250  (6217)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

1 цаг 11 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

8 цаг 51 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

8 цаг 51 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06