

С.САРУУЛ
Хар тамхины хэрэгт холбогдсон дуучин Б.Амархүүг өнөөдөр /2019.12.17/ шүүсэн бол дахин нэг дуучин хар тамхины хэрэгт холбогдлоо. “Мотив" хамтлагийн дуучин Жижгээ буюу Ц.Эрдэнэбаярыг хар тамхины хэргээр Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газарт шалгаж эхэллээ. Улмаар түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокуророос гаргасны дагуу хорих эсэх асуудлыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж түүнд Монгол Улсын хилээр гарахыг хориглож, үргэлжлүүлэн хорихоор боллоо.
Эх сурвалж: www.polit..mn