ДТГ-ын тэргүүн нар төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав

2019-12-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Улаанбаатар хотноо 2019 оны 12 дугаар сарын 13-18-нд зохион байгуулагдаж буй Элчин сайд нарын ээлжит зөвлөгөөнд оролцож байгаа ДТГ-ын тэргүүн нар 12 дугаар сарын 13-15-нд Дорноговь аймагт ажиллаж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ын захирал Р.Батсүх, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг нар төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар ДТГ-ын тэргүүн нарт мэдээлэл өгсөн бөгөөд төмөр зам барих ажилд гадаадын улс орнуудын шинэ техник, технологийг ашиглах явдал нь чухал болохыг онцлон тэмдэглээд, суугаа орныхоо тэргүүний туршлага, шинэ технологийн талаар судлаж, танилцуулахыг ДТГ-ын тэргүүн нараас хүсэв. “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д тусгагдсаны дагуу баригдаж буй 414.6 км төмөр замын ажил Дорноговь аймгийн Мандах, Зүүнбаян гэсэн хоёр суманд зэрэг үргэлжилж байгаа юм. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын захиалагчаар “Монголын төмөр зам” ТӨХК, Ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, “Улаанбаатар төмөр зам” ХНН туслан гүйцэтгэгчээр дотоодын 15 аж ахуйн нэгж хамтран ажиллаж байна. Дээрх чиглэлийн төмөр зам баригдсанаар Монгол Улсын төмөр замын сүлжээ 414,6 километрээр нэмэгдэн, нүүрс тээвэрлэлтийн өрсөлдөх чадвар өсч, ашигт малтмалууд эдийн засгийн эргэлтэд орох боломж бүрдэх бөгөөд одоогоор төмөр замын доод суурийн ажлын гүйцэтгэл 40 хувьтай байна.
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

1 цаг 10 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

8 цаг 49 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

8 цаг 49 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06