Баяр наадмын хуульд өвлийн уралдааныг сэргээхээр тусгажээ

2019-12-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Тэгвэл ХЭҮК-оос УИХ-ын дарга Г. Занданшатарт хүсэлт хүргүүлжээ. Бичигт “Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон үндэсний хууль тогтоомжид хүүхдийн эрхийн тухай тодорхой заасан байдаг төдийгүй хурдан морины уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх үүргийг манай улс хүлээсэн болохыг сануулж, ХЭҮК болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Хүүхдийн эрхийн хорооноос ирүүлсэн зөвлөмж, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу хүүхдийн эрүүл мэнд, амь насаар дэнчин тавьж, хохироохыг таслан зогсоох шаардлагатайг тодотгосон. Тухайлбал "Жил бүрийн нэгдүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх талаар Засгийн газарт санал хүргүүлж, шийдвэр гаргуулж ажилласан билээ. Гэтэл УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр "Ерөөл өргөх" хаврын бүсийн уралдааныг азарга, их нас, соёолон гэсэн насны ангиллаар зохион байгуулна. Энэ уралдааны хурдан морийг ослын даатгалд даатгуулсан арван дөрөв буюу түүнээс дээш насны хүүхэд унана" заалтыг оруулж, Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар анхны хэлэлцүүлэг хийж, хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна. Иймд уг заалтыг тусгуулахгүй байх талаар арга хэмжээ авахыг хүсье" гэжээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

1 цаг 10 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

8 цаг 49 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

8 цаг 49 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06