Ө.Батсуурь түрүүлж, Д.Цэрэнням үзүүрлэлээ

2019-12-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.Доржханд МҮБХ-оос сар бүр зохион байгуулдаг ээлжит буюу  энэ оны отгон сумын зааны барилдаан  Монгол бөхийн өргөөнд болж өнгөрлөө.  Уг барилдаанд олон түрүүлж шөвгөрч байсан бөхчүүдээс улс, аймгийн цолонд хүрсэн нь цөөнгүй. Жишээ нь Улсын харцага Н.Бат-Өлзий, Н.Золбоо аймгийн   арслан Н.Сумъяабат, Б.Түмэндэмбэрэл Шилдэг сумын заанууд буюу сумандаа гурваас дээш түрүүлсэн бөхчүүд болох Батбуян, Х.Бумбаяр,Сэр-Од, Д.Цэрэнням, Өмнөговь говь аймгийн Манлай сумын заан Б.Бат-эрдэнэ Намжилдорж нар барилдлаа. Угсарсан уран мэх, түргэн шуурхай байдал,иртэй  байхаас гадна ,улсын цолтонуудын барилдаан шиг барьц сонгоо хүлээж уддаггүй байдал нь үзэгчдийн талархалыг хүлээдэг билээ. Олон уран барилдаан дундаас онцолж нэрлэх юм бол Д.Цэрэннямын долоогийн давааны барилдаан байлаа. Сумын заануудын барилдаанд эрэмбээрээ долоогийн даваанд учраа бөхөө амлаж барьцгүй хавираагаар тун төвөггүй давсан түүний даацтай хийдэг мэхнүүдийн нэг юм. Мөн түрүү бөх наймын даваанд Б.Бат-Эрдэнэтэй хийсэн барилдаан ч мөн сонирхол татаж байв. Ийнхүү энэ жилийн сумын залуу бөхчүүдийн барилдаан урамтай сайхан болж, Архангай аймгийн Тариат сумын заан Ө.Батсуурь түрүүлж Хэнтий аймгийн  тойргийн харцага сумын заан Д.Цэрэнням үзүүрлэлээ. Залуу бөхчүүдийн барилдаан үзээд шимтэх барилдаан ихтэй хүч тэнцүүхэн залуучуудын барилдаан болж, өндөрлөлөө. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

1 цаг 19 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

8 цаг 58 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

8 цаг 58 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06