Аварга могой, цаа буга, тагтаатай цирк

2019-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Монголын үндэсний циркийн уран бүтээлчид дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг циркийн үзүүлбэрүүдийг эх орондоо урьж авчирдаг билээ. Энэ удаа шинэ жилийн баярыг угтан Орос, Монгол, Хятад гурван улсын хамтарсан тоглолтыг толилуулахаар болжээ.  Тоглолтод оролцох хоёр орны уран бүтээлчид энэ сарын 15-нд Монголд ирэх юм байна. Энэ удаа олон улсын циркийн наадмын шагналт, тэргүүн байрын уран бүтээлчид ирж байгаа аж. Шинэ жилийн баяр угтсан тоглолтоос та жинхэнэ эрч хүч, баярын уур амьсгалыг мэдрэх болно. Тиймээс гэр бүл, найз нөхөд, анги хамт олон, бяцхан багачуудтайгаа хүрэлцэн ирж үзээрэй гэдгийг уран бүтээлчид онцолж байна. Тоглолтод “Үзэгч хүүхдүүдийн хамгийн их сонирхдог, үзэх дуртай үзүүлбэрүүд багтжээ. Хамгийн их таалагдах үзүүлбэр нь сургуультай тагтаа, аварга могой, шинэ жилийн бэлэг тэмдэг болсон цаа бугын сонирхолтой тоглолтыг бэлдсэн байх болно. Мөн үзэгчдийг хөгжөөн баясгах алиалагчид, ид шидийн үзүүлбэр бүгд байх болно. Түүнчлэн зөвхөн хүүхэд багачууд гэлтгүй эцэг эхчүүд, томчуудыг гайхуулах Орос, Монгол, Хятад улсын циркийн шилдэг үзүүлбэрүүдийг үзүүлэх тул та гэр бүлээрээ хүрэлцэн ирж, тухлан саатаарай. Гадны уран бүтээлчдээс гадна Монголын циркийн сор болсон үзүүлбэрүүд таныг уйдаахгүй. Мөн манай тоглолтод хамтлаг дуучид хүрэлцэн ирж ая дуугаа өргөнө. Бяцхан жаалуудын сайн мэддэг, хэдийнэ түүний үнэнч фэн болсон дуучин Энжи, Төрөө нар урилгаар оролцоно. Өвлийн өвгөн, цасан охинтой, шинэ жилд зориулсан гайхалтай тоглолт байх болно. Тасалбар бүр бэлэгтэй гэдгийг циркийн уран бүтээлч онцолж байв. Гурван орны хамтарсан циркийн тоглолт Монголын үндэсний “АСА цирк”-т энэ сарын 17-20-ныг хүртэл өдөр бүр мөн арванхоёрдугаар сарын 28, 29-нд тоглох юм байна. Тасалбар нь 29-50 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж байна. Та  циркийн тайзнаа амилах гайхамшигт тоглолтыг  гэр бүлийнхэнтэйгээ заавал үзээрэй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

1 цаг 49 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

9 цаг 28 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

9 цаг 28 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06