Н.Номтойбаяр: Намайг яллагдагчаар татаагүй, гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн

2019-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар /12.12/ мэдээлэл хийлээ.   Тэрээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гишүүдэд зээл өгсөн болон Г.Батхүүгийн амь насаа алдсан хэрэгт  холбогдуулан тайлбар өгөв.  Түүний мэдээллээс онцлон хүргэж байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Намайг ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн удирдлагуудтай бүлэглэн найман иргэн 21 хуулийн этгээдэд давуу байдал олгосон гэж байгаа. Мөн нэр бүхий УИХ-ын гишүүн, сайд нарт зээл олгуулсан мэтээр гүтгэж байна. Бүр сүүлдээ намайг өөрөө зээл авсан гээд байгаа.   АТГ яаж ажиллаад байна вэ. Ажиллаж байгаа байдал нь туйлын харамсалтай байна. Сүүлдээ кино зохиол шиг юм бичээд байна. Хуулийн сургуулийг нь төгссөн мэргэжлийн хүмүүс ийм юм бичээд байгаа нь харамсалтай байна. Би энэ асуудлаар АТГ-т тайлбар өгөхөөр сүүлийн дөрвөн хоног хүлээж байгаа. Намайг хүлээж авч уулзаагүй.  Мөн үүн дээр үндэслээд миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэж байна гэж дуулсан. АТГ-ын дарга З.Дашдаваа энэ мэдээллийг харж үзэж байгаа байх. Намайг хүлээж авч уулз" гэлээ. Харин Г.Батхүү агсны амь насаа алдсан хэргийн талаар "Г.Батхүү агсны хэрэг дээр намайг яллагдагчаар татаагүй. Энэ хэрэг гарснаас хойш 22 мэдээллийн хэрэгслээр 195 IP хаягнаас 400-500 удаагийн давтамжтайгаар над руу дайрсан. Тэр хүний нас барсан хэрэгт намайг хууль хяналтын байгууллагаас шалгасан зүйл байхгүй. Энэ асуудлаар сэжигтэн, яллагдагчаар татагдсан зүйл байна уу үгүй юу гэдгийг энэ хэргийг хянаж байгаа прокурортой уулзахдаа асуусан. Тийм зүйл байхгүй гэсэн. Би гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Намайг худал мэдүүлэг өгсөн гээд байгаа. Худал мэдүүлэг өгсөн гэдэг заалтад зориудаар гэж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас “Талийгаач танай өрөөнд орсон. Танай өрөөнд архи уусан байхад уугаагүй гэдэг мэдүүлэг өгсөн” гээд байгаа. Манай өрөөнд орж ирэхээсээ өмнө архи уусан байсан үгүйг би яаж мэдэх юм бэ.  Талийгаачийн ходоодноос архи илэрсэн гэсэн. Тэгвэл манай өрөөнд байсан архийг хураагаад аваад явсан. Шинжилгээгээр тэр архины дээж таарч байгаа эсэхийг тогтоох ёстой.  Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тархины цус харвалт гэж гарсан. Дараа нь дахин ар гэрийнхэнийх нь хүсэлтээр задлан шинжилгээ хийхэд өмнөхтэйгээ адилхан хариу гарсан. Энэ хариу нь арваннэгдүгээр сарын 8-нд  гарсан юм билээ" гэсэн тайлбар өглөө. Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

1 цаг 49 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

9 цаг 29 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

9 цаг 29 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06