Сирийн асуудлыг шийдвэрлэх Астанагийн чуулган эхэллээ

2019-12-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Казахстаны нийслэл Нур-Султан хотод Сирийн мөргөлдөөнийг шийдвэрлэх гарцыг хайсан  ОХУ, Ираны төлөөлөгчид оролцож байгаа Астанагийн чуулганы 14 дэх удаагийн зөвлөлдөх уулзалт эхэлсэн гэж “Спутник” агентлагийн сэтгүүлч мэдээлсэн байна. Казахстаны Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч  Айбек Смадияров “Зөвлөгөөнд оролцох  бүх төлөөлөгч Казахстаны нийслэл Нур-Султанд ирсэн” гэв.  Зөвлөгөөний эхний өдөр болсон хоёр талт болон олон талт цуврал хаалттай хуралд Сирид  гал зогсоохыг баталгаажуулж байгаа  гурван орны, мөргөлдөөнд оролцож байгаа Засгийн газар, сөрөг хүчнийхэн болон НҮБ-ын төлөөлөгчид оролцсон байна.  Мөн төлөвлөснөөр энэ зөвлөгөөн нь Сирийн Үндсэн хуулийн хорооны ажил, Идлиб мужийн захиргааны нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. ОХУ-ын  төлөөлөгчдийг  ерөнхийлөгч Владимир Путины тусгай төлөөлөгч, Сирийг хариуцсан Александр Лаврентьев, Туркийн төлөөлөгчдийг Гадаад харилцааны орлогч сайд Седат Онал, Ираны төлөөлөгчдийг  тус улсын канцлерийн улс төрийн асуудал хариуцсан зөвлөх Ашгар Хажи нар ахалж байгаа аж. Мөн НҮБ-ын Сирийг хариуцсан тусгай төлөөлөгч Гейр Педерсен, Улаан загалмайн олон улсын хорооны болон Дүрвэгчдийн асуудал хариуцсан НҮБ-ын дээд комиссын байгууллагын төлөөлөгчид оролцож байна. Харин Иордан, Ливан, Иракийн төлөөлөгчид энэ чуулганд ажиглагчийн байр сууринаас оролцож байгаа аж. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.11  ЛХАГВА  №245  (6212)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

1 цаг 50 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

9 цаг 29 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

9 цаг 29 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06