Хүний эрхийн төлөө тэмцэгчдийг хуулиар хамгаалах шаардлагатай

2019-12-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Энэ жил олон улсын хүний эрхийн өдрийг “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе” уриан дор тэмдэглэлээ. Энэ өдөр хүний эрхийн үзэсгэлэн, хууль зүйн зөвлөгөө болон хүүхэд залуучуудад видео танилцуулга үзүүлэх зэргээр олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсан юм. Түүнээс гадна Европын холбооноос олон улсын хүний эрхийн өдөрт зориулан олгодог Хүний эрх хамгаалагчийн шагналыг “Глоб Интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал болон хүний эрхийн төлөө тэмцэгч Г.Болороо нарт гардуулав. Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан ХЭҮК-оос мэдээлэл өгөв. Комиссын дарга Ж.Бямбадорж “Хүний эрх нь хүн нийгэмдээ амьдрах, боломж нөхцөл юм. Энэ боломж нөхцлийг бүрдүүлэх нь төрийн үүрэг хэдий ч олон нийтийн оролцоогүйгээр хангагдах боломжгүй. Эдийн засгийн асуудал саарал жагсаалтад ордог бол хүний эрхийн асуудал, шууд олон улсын хоригт тулдаг. Сүүлийн үед улс орнуудыг тодорхой үүрэг чиглэл, индекс, төрлүүдээр байр эзлүүлдэг болсон. Уг нь бид Ази тивдээ хүний эрхийн асуудлыг хангах тал дээр харьцангуй боломжийн байранд ордог. Учир нь хүний эрхийг хангах гурван баталгаа бий. Үүнд улс төр, хууль зүй, эдийн засгийн баталгаа ордог. Эдгээр баталгаа манай улсад боломжийн түвшинд бүрдсэн гэж үзэж байгаа. Хүний эрхийн комисст ирж буй гомдлын тоо нэмэгдэж байна. Би 600 дахь гомдлоо цохоод орж ирлээ. Өдөрт дунджаар 3-4 гомдол ирдэг. Дийлэнх нь эрүү шүүлтээс ангид байх талаар цагдан хоригдож буй хүмүүстэй холбоотой. Энэ нөхцөл байдал ердөө сайжрахгүй байна. Мөн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол их ирдэг” гэсэн юм. Хүний эрхийн форум болон Хүний эрхийн үндэсний комисс хамтран “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе” уриан дор олон улсын хүний эрхийн өдрийг УДБЭТ-т тэмдэглэн өнгөрүүллээ. Манай улс 1989 оноос энэ өдрийг тэмдэглэн иржээ. Тэгвэл манай улсад өдгөө хүний эрхийг хамгаалах чиглэлээр 2000 гаруй иргэн, ТББ, иргэний нийгмийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг гэдэг. Харин тэднийг хамгаалах, эрх зүйн байдал чухал байгааг хүний эрхийн төлөө тэмцэгчид хэллээ. Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь “Хүний эрхийн дэд хорооноос хүний эрхийг хамгаалах талаар цөөнгүй ажил хийлээ. Тухайлбал, хамгийн ихээр хүний эрх зөрчдөг зүйл бол эрүүдэн шүүлт. Зөвхөн ял эдэлж буй хүнд бус жирийн иргэн ч эрүүдэн шүүлттэй тулгардаг. Тиймээс эрүүдэн шүүлтийг тэглэх ёстой хэмээн үзэж Их хурлын даргын тогтоолын дагуу Эрүүгийн болон Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулсан.  Мөн Хөдөлмөрийн хуульд өөрчлөлт оруулж байгаа. Харин Хүний эрх хамгаалагчдын эрх зүйн байдал  хуулийн хувьд УИХ хэлэлцэж батлах шаардлагатай” гэв. “Оюутолгойн хяналт” ТББ-ын тэргүүн Д.Сүхгэрэл “Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын санаачилгаар Хүний эрхийг хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хууль боловсруулсан. Хуулийн төслийг хүний эрхийн ТББ, Хүний эрхийн форум, ХЭҮК,  Хүний эрхийг хамгаалагч гишүүд, удирдлагууд болон хуульчидтай хамтран ажлын хэсэг байгуулан боловсруулсан. Хуулийн төслийг Засгийн газарт өргөн барьсан. Хүний эрхийг хамгаалагч гэдэг нь газар нутаг, үр хүүхэд эсвэл охид эмэгтэйчүүд хэн нэгний эрхийг  хамгаалахын төлөө явж буй хүмүүс. Тэд хүний эрхийн төлөө явсныхаа төлөө аюулд өртдөг. Ялангуяа, шүүх, цагдаагаар дарамтлах эсвэл шүүх, цагдаа тоохгүй байх асуудал их байна. Жишээлбэл, бусдын эрх мэдлийн төлөө явж байгаад сэтгүүлч амь насаа алдсан. Мөн байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл байгалийн экологийн тэнцвэрт байдлыг хангах гэж байгаад амь насаа алдсан. Тэднийг төрийн цагдаа, прокурор шалгахгүй байна. Энэ хүмүүс нийтийн эрх ашгийн төлөө явж байсан учраас заавал хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Тиймээс хүний эрхийн төлөө явсан хүн гэж хэн юм, тэр хүнд зориулсан тусгай хуулийг гаргах ёстой байна. Хөгжингүй улсуудад хүний эрхийг хамгаалж буй хүнд зориулсан тусгай хууль байдаг. Бусад хуультайгаа ч уялдуулсан байдаг” гэв. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс  хүний эрхтэй холбоотой үзэсгэлэнг УДБЭТ-ын гадаа дэлгэсэн байв. Энэ нь хүчирхийллийн  хохирогч охид эмэгтэйчүүдийн зурсан зургууд юм. Мөн  Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн эрэгтэйчүүдийн бүлэг Сүхбаатарын талбайд “Хүчирхийллийн эсрэг нэгдье” гэсэн уриатай аяныг зохион байгуулж байлаа. Хүчирхийлэл үйлдэгчийн 90 хувь нь эрэгтэйчүүд байдаг учраас эрчүүд нэгэндээ нөлөөлөх цагаан туузтаны аяныг хийж байгаа нь энэ юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.11  ЛХАГВА  №245  (6212)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

1 цаг 51 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

9 цаг 30 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

9 цаг 30 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06