Европын холбоо хүний эрхийг хамгаалагчаар Х.Наранжаргалыг тодруулав

2019-12-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Европын холбооноос олон улсын хүний эрхийн өдөрт зориулан олгож буй Хүний эрх хамгаалагчийн шагналыг “Глоб Интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргалд олголоо. Мөн хүний эрхийн төлөө тэмцэгч Г.Болороо шагнал хүртжээ. "Глоб Интернэшнл төв" ТББ нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах, мэдлэг, мэдээллийн хүчийг түгээн дэлгэрүүлснээр Монголын ардчилал, иргэний нийгмийг хөхиүлэн дэмжихийг эрхэм зорилгоо болгон өдгөө 20 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Тус төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал  Олон улсын сэтгүүлчдийн холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн, МЧАСЭ-ийн дэд ерөнхийлөгч, "Чөлөөт хэвлэл" сангийн Удирдах зөвлөлийн дарга, МННХ (Соросын сан)-гийн Иргэний нийгмийн хөтөлбөрийн Шинжээчийн зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт алба хашиж байсан юм. Тэрээр 1995-1996 онд Европын Холбооны "ТАСИС" хөтөлбөрийн хүрээнд МЧАСЭ-аас ОУСХ-тай хамтран хэрэгжүүлсэн "Ардчиллын төлөөх хэвлэл мэдээлэл", "Сонгууль сурвалжлах нь" төслийн орон нутаг дахь зохицуулагчаар ажиллаж байжээ. 1996,1998 онд ОУСХ-ны томилолтоор Казах, Кыргыз, Узбек, Тажик улсад ажилллаж, хэвлэл мэдээллийн байдлын талаар тайлан бичсэн байна. Х.Наранжаргал 1996 онд Монголын шилдэг 100 эмэгтэйгээр тодорсон бөгөөд Оросын судлаач Ю.Кручкиний "Монгол" энциклопедийн "Хэн нь хэн бэ?" бүлэгт нэр нь бичигдсэн юм. Тэрээр дэлхийн 30-аад оронд очиж, төрөл бүрийн уулзалт, хурал, зөвлөгөөнд оролцжээ. www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2 цаг 5 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

9 цаг 44 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

9 цаг 44 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06