Эрчим хүчний салбарт хамтран ажиллана

2019-12-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД БНХАУ, Японы төрийн албан тушаалтнууд, бизнес эрхлэгчид,  мэргэжилтнүүд болон эрдэмтэд өнгөрсөн ням гаригт хоёр орны хамтын ажиллагааны талаар хэлэлцжээ. Мөн  Токиод  эрчим хүч хэмнэх, байгаль орчныг хамгаалах тухай БНХАУ, Японы XIII нэгдсэн чуулганы үеэр 26 төсөлтэй гэрээнд гарын үсэг зурсан байна. Япон дахь БНХАУ-ын Элчин сайдын яам,Худалдааны яам, Шинэчлэлт, хөгжлийн үндэсний комисс, Япон, БНХАУ-ын Эдийн засгийн нийгэмлэг, үйлдвэрлэл, худалдаа, Сангийн яамныхан хамтран зохион байгуулсан арга хэмжээнд хоёр орны 800 гаруй төлөөлөгч оролцжээ. Энэ үеэр БНХАУ-ын Шинэчлэлт, хөгжлийн үндэсний комиссын  дэд захирал Чжан Юн оролцогчдод  сүүлийн жилүүдэд  эрчим хүчний хэмнэлт, БНХАУ-ын хийн утаа ялгаруулалтыг бууруулах, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлснээр хүрсэн амжилтынхаа талаар мэдээлсэн байна. Мөн энэ жил БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгааг онцолжээ. Тэрээр “БНХАУ гадаад ертөнцөд  нээлттэй  орон байсаар байх болно. Түүнээс гадна түүхэн шинэ алхам хийхийн тулд экологийн орчныг сайжруулна” гэж мэдэгдсэн байна. Мөн Японы компаниуд болон хүрээлэнгүүдэд  БНХАУ-ын байгаль орчныг хамгаалах, эрчим хүчийг хадгалахад идэвхтэй оролцох,  ногоон орчныг хөгжүүлэхэд хамтран ажиллахыг уриалсан байна. Чжан Юн энэ хоёр орон эрчим хүчийг хадгалах, байгаль орчныг хамгаалахад хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх зорилгоор харилцаа холбоо, улс төрийн харилцааны зохицуулалтыг бэхжүүлэх, талуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, олон улсын зах зээлийг хамтран судлах, харилцаа солилцоогоо бэхжүүлнэ гэв. Чуулганд оролцогчид эрчим хүчний хэмнэлт, эдийн засаг, нөхөн сэргээгдэх эрчим хүч гэсэн асуудлыг судалж хэлэлцсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.10  МЯГМАР  №244  (6211)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2 цаг 5 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

9 цаг 44 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

9 цаг 44 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06