Б.Энх-Амгалан: Зээл авсан хүмүүсийг хэлмэгдүүлэх гэж байна

2019-12-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
“ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм. “Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв. Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ. МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна. Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.   Өмнөх нь Б.Батзориг: Ж.Мөнхбат гишүүний хүмүүс шалгуур даагаагүй   ...УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “...Би энд орж ирээд байгаа дөрвөн гишүүнийг явуулж болохгүй гэж бодож байгаа. Яагаад гэхээр УИХ-ын тухай хуулийн 7.1.15-д зааснаар Их хурлын гишүүн аливаа албан байгууллага,  иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, шаардлагатай бол холбогдох байгууллага албан тушаалтанд уламжилж хариуг нь авч өгөх үүрэгтэй. Энд явж байгаа хүмүүсийн бичиг сачгийг нь харахаар ЖДҮХС-д дэмжиж өгөөч ээ гэж бичиг хийж өгсөн учраас “Чи холбоотой” гэдэг байдлаар татах гэж байх шиг байгаа юм. Ийм байж болохгүй. Энэ бол зээл шүү дээ. Зээл шүү дээ гэж хэлснийх нь төлөө сошиалаар баахан нүдүүллээ. Энэ зээл байхгүй юу. Барьцаа тавьдаг, хугацаа заадаг, төслөө бичдэг, гэрээ байгуулдаг, цагаан дээр хараар бичигдсэн ил зээл. Төлөгдөхгүй бол барьцааг нь авна. Тавьсан барьцаа хөрөнгийг нь хураагаад авчихна шүү дээ. Энэ төлөгдөнө. Үүнд хариуцлага тооцох гэж байгаа бол хэзээ ч тооцож болно. Хоёрхон зүйл байгаа юм. Гэмт хэргийг үнэн мөнийг тогтооход саад учруулсан гэж байна. Гишүүд очиж мэдүүлэг өгсөн байна лээ. Тэгэхээр шуулуухан хэлэхэд энэ нөхцөл байдлын хүрээнд бол кноп цөөлөх гэсэн арга шүү дээ. Үүний араас дахиад хэдэн хүн оруулж ирнэ. Энэ УИХ-ыг, намаа бодож байгаа юм алга. Улс төрийнхөө нөхцөл байдлыг бодож байгаа юм алга. Нөхдөө бодож байгаа юм алга. Явуулах ёстой гэдэг зарчим барьж байна. Ийм маягаар зээл авсан хүмүүсийг оруулж ирж хэлмэгдүүлэх гэж байгаа бол тийм юм байхгүй гэж би хэлмээр байна” гэв. Үргэлжлэл бий...   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.10  МЯГМАР  №244  (6211)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2 цаг 5 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

9 цаг 44 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

9 цаг 44 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06