Э.Баярмаа: Өөртөө итгэлгүй байдлыг өөрчлөх боломж байдаг

2019-12-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн багш, сэтгэл зүйч, сэтгүүлч, орчуулагч Э.Баярмааг Онцлох ярилцлагын зочноор урилаа. -“Өөртөө итгэлтэй болох сэтгэл зүйн нууц аргууд” номынхоо нээлтийг хийж байгаад баяр хүргэе. Номынхоо талаар манай уншигчдад танилцуулахгүй юу? -Баярлалаа. “Өөртөө итгэлтэй болох сэтгэл зүйн нууц аргууд” хэмээх ном бол сэтгэл судлал, хувь хүний хөгжлийн чиглэлээр туурвисан 12 дахь бүтээл минь юм. Өмнө нь англи, солонгос хэлнээс эмхэтгэн орчуулдаг байсан бол энэ удаа сэтгэл судлалын сонгодог онолуудыг амьдралд ойр хэлбэрээр хүргэж байна. Сэтгэл судлалын онолууд нь мэргэжлийн бус хүмүүс уншихад ойлгомжгүй байх нь түгээмэл. Гэтэл тэр ойлгомжгүй онолын цаана хүний амьдралыг бүхлээр нь өөрчлөх хүч нуугдаж байдаг. Тиймээс мэргэжлийн түвшний тэр онолуудыг энгийн хүмүүс ойлгож амьдралдаа хэрэглэх боломжтой болгохоор зорьсон юм. Уг номыг уншсанаар зөвхөн өөртөө итгэх итгэлийн асуудлыг шийдээд зогсохгүй хүний сэтгэлийн гүн дэх нарийн нууцийг ойлгох боломжтой. Цаашид сэтгэл судлалын онолуудыг энгийн амьдрал дээр буулгаж, жишээ баримттайгаар, нийтэд ойлгомжтой байдлаар хүргэх нь миний зорилго юм. - Энэ номыг бичих санаа хэрхэн төрсөн бэ. Онцлог нь юу вэ? - Хичнээн эрдэмтэй, чадалтай, мэдлэгтэй байсан ч “Өөртөө итгэлгүй байна, олны өмнө гараад үг хэлж чадахгүй байна. Яах вэ?” гэж олон хүн асуудаг. Амьдралаас төрсөн энэ асуултууд уг номыг бичих хөшүүрэг болж өгсөн. Тодруулж хэлбэл сэтгэл зүйн зөвлөгөө авахаар ирсэн хүмүүст өөртөө итгэх итгэлгүйгээс үүдсэн асуудал их байдаг. Тиймээс өөртөө итгэлгүй байдлаа даван туулахад нь туслах сэтгэлийн дуудлагаар энэ номыг бичсэн юм. Хувь хүний хөгжилд зориулсан номыг ерөнхийд нь хоёр ангилж болно. Нэгдүгээрт, урам зориг өгөх зорилготой номууд. Хоёрдугаарт асуудлыг шийдвэрлэхэд туслах арга зүйтэй номууд гэж бий. “Өөртөө итгэлтэй болох сэтгэл зүйн нууц аргууд” ном бол хоёрдахь төрлийн ном.  Тухайлбал тус номыг уншаад урам зориг нэмэгдэнэ гэхээсээ илүү яагаад өөртөө итгэлгүй болсон, яаж өөртөө итгэлтэй болох вэ гэсэн асуултанд хариулт авах юм. -Таниас зөвлөгөө авахаар ямар хүмүүс их ханддаг юм бэ? Төрөл бүрийн асуудалтай хүмүүс ханддаг боловч өөрийн гүнзгийрүүлэн судалсан хүрээндээ зөвлөгөө өгөхийг зорьдог.  Сэтгэл зүйчид аливаа асуудлыг шинжлэх ухааны үндэстэйгээр судалдаг учир гүнзгийрүүлэн судалсан аль ч салбартаа зөвлөгөө өгөх бүрэн боломжтой. Гэхдээ миний хувьд өөрийн биеэр үзэж туулсан салбартаа зөвлөгөө өгөхийг эрхэмлэдэг. Тухайлбал мэргэжил сонголт,  залуусын хайр дурлалын асуудал, үерхэл нөхөрлөлийн дараах салалт, өөртөө итгэх итгэл, сэтгэл гутралын асуудлаар зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн албан байгууллагын урилга, захиалгаар сургалт хийдэг. Одоогоор шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа болохоор ганцаарчилсан зөвлөгөөний цаг гарахгүй байгаа. -Одоогийн энэ нийгэмд сэтгэл зүйн зөвлөгөө их хэрэгтэй байгаа шүү дээ? - Тийм ээ. Сэтгэл судлалын салбарын мэдлэг, мэдээлэл хүний амьдралын бүх үе шатанд хэрэгтэй байдаг. Тодруулбал хүүхэд гэдсэндээ бүрэлдэх үед эцэг эх хэрхэн анхаарах вэ, хүүхэд төрснөөс хойш хэрхэн хүмүүжүүлэх вэ, өсвөр насны хямралаа даван туулахад хэрхэн туслах вэ, хүүхэд насанд хүрээд мэргэжил болон ханиа хэрхэн сонгох вэ, сонгосон амьдралаа хэрхэн хадгалж үлдэх вэ, өөрөө эцэг эх болохдоо юунд анхаарах вэ, өтөл насны хямралаа хэрхэн даван туулж, залуу үетэй хархэн харилцах вэ гээд эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлээд энэ насны амьдрал дуусах хүртэл бүх үе шатанд сэтгэл зүйн мэдлэг мэдээлэл хэрэгтэй. Тийм мэдлэг, мэдээлэлгүйгээс болж алдаж байгаа хүмүүсийг харахад хайран санагддаг. Багахан цаг гаргаад сургалтанд хамрагдаж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, эсвэл уншиж судлаад амьдралаа илүү сайхнаар бүтээж  болно. Тиймээс хүмүүс сэтгэл судлалын мэдлэг, мэдээллийг амьдралдаа ашиглахын ач холбогдлыг ойлгоосой гэж хүсдэг. -Өсвөр насныхан маань хэр зөвлөгөө авдаг юм бэ?        - Өсвөр насныхан үерхэл нөхөрлөл, салалт, мэргэжил сонголтын асуудлаар ганц нэгхэн хандаж байгаа. Энэ насныхан асуудал ихтэй байгаа ч өөрсдөө сэтгэл зүйчид хандах ёстой гэдгээ мэддэггүй. Харин эцэг эх нь өмнөөс нь манай хүүхэд болохгүй байна, туслаач гэж их ханддаг. Гэхдээ эцэг эх нь асуудалтай болсон хойно нь анхаарах нь их байна. Уг нь хүүхдээ сайн хүмүүжилтэй, амжилттай, аз жаргалтай нэгэн болгож өсгөе гэвэл аль болох багаас нь болж өгвөл хэвлийд бүрэлдэхээс нь анхаарах хэрэгтэй байдгийг сэтгэл судлалын шинжлэх ухаан хэдийнээ тунхагласан. Аль болох багаас нь анхаарвал суурь сайтай “байшин” барьж байна гэж бодож болох юм. Суурь муутай “байшинг” засаж янзалж болох ч бага насны туршлагаас үлдсэн мэдрэмж насанд хүрсэн ч нөлөөлсөөр байх тохиолдол олон. -Сэтгүүлч мэргэжлээ сэтгэл судлаачаар сольсон нь сонирхол татаж байна л даа? -Миний үндсэн мэргэжил сэтгүүлч. Дараа нь орчуулагч мэргэжил эзэмшээд хувь хүний хөгжлийн номуудыг англи, солонгос хэлнээс орчуулж хэвлүүлж эхэлсэн. Ингээд хувь хүний хөгжлийн номуудыг орчуулж байхдаа хүний сэтгэлийн хөдөлгөгч хүчний нууц юунд байна вэ гэдгийг сонирхох болсон нь сэтгэл судлалын шинжлэх ухаан руу хөтөлсөн дөө.  Долоон жилийн өмнөөс сэтгэл судлаач болохыг зорьсон ч хүнд өвчин тусч,  хэвтэрт орж, төрсөн ахыгаа алдаж, олон бэрхшээл саад тохиолдсоноор долоон жилийн турш Солонгос, Монголын дээд сургуулиудад дамжин суралцаж эцэст нь зорьсондоо хүрлээ. Эх сурвалж: www.polit.mn
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

5 цаг 54 мин
Н.Энхбаяр: Aнхнаасаа хамгийн эмзэг, стандарт бус Засгийн газар байгуулагдсан

Н.Энхбаяр: Aнхнаасаа хамгийн эмзэг, стандарт бус Засгийн газар байгуулагдсан

5 цаг 55 мин
Л.Оюун-Эрдэнийн сөхсөн “улаан хивс”-ний доор…

Л.Оюун-Эрдэнийн сөхсөн “улаан хивс”-ний доор…

5 цаг 59 мин
Л.Оюун-Эрдэнийг огцруулахдаа АН-ыг шалтаг болгосны шалтгаан нь…

Л.Оюун-Эрдэнийг огцруулахдаа АН-ыг шалтаг болгосны шалтгаан нь…

6 цаг 4 мин
Баялгийн сан: Гурван Ерөнхий сайдын 19 жил, Л.Оюун-Эрдэнийн нэг жил... 

Баялгийн сан: Гурван Ерөнхий сайдын 19 жил, Л.Оюун-Эрдэнийн нэг жил... 

6 цаг 9 мин
Хамтарсан Засгийн газрыг огцруулж буй хамгийн том шалтгаан нь Баялгийн сан

Хамтарсан Засгийн газрыг огцруулж буй хамгийн том шалтгаан нь Баялгийн сан

6 цаг 14 мин
Л.Оюун-Эрдэнийн оронд хэн гэдэг “чих зөөлөн” эрхэм Ерөнхий сайд болох вэ?

Л.Оюун-Эрдэнийн оронд хэн гэдэг “чих зөөлөн” эрхэм Ерөнхий сайд болох вэ?

6 цаг 19 мин
Үндэсний баялгийн сан тойрсон “үндэсний тулаан”-д Л.Оюун-Эрдэнэ л дийлдэв үү, олуулаа дийлдчихэв үү?!

Үндэсний баялгийн сан тойрсон “үндэсний тулаан”-д Л.Оюун-Эрдэнэ л дийлдэв үү, олуулаа дийлдчихэв үү?!

6 цаг 24 мин
Австри Улсын Ерөнхийлөгчийн айлчлал маргааш эхэлнэ

Австри Улсын Ерөнхийлөгч

Өчигдөр 11 цаг 57 мин