"Голомт”-ын Д.Баясгалан, "Түмэн шувуут”-ын Л.Эрхэмбаяр нар гавьяат боллоо

2019-12-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол өнөөдөр /12.09/боллоо.  Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан  аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, эдийн засаг, нийгэм, үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий эрхмүүдийг Монгол Улсын гавьяат цолоор шагналаа.
  • Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор
    1. “Нүүрэнтэйн илч” Төрийн бус байгууллагын дэд тэргүүн Чимэдцэрэнгийн Дашбаатар,
    2. “Тосон тогоо” ХХК-ийн захирал Цэвээний Өлзийтогтох нарыг,
    Гавьяат багш цолоор
    1. Ховд аймгийн Ерөнхий боловсролын II сургуулийн ахмад багш Тогмидийн Даваа,
    2. Дархан-Уул аймгийн Дархан дээд сургуулийн ахмад багш Мөнхөөгийн Очирбат
    3. Хүүхдийн “Өнөр бүл” төвийн захирал Сүхзагдын Сэнгэдорж нарыг
    Гавьяат хуульч цолоор 
    1. “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийн ахмад багш Чүлтэмийн Отгонбаярыг,
    Гавьяат эдийн засагч цолоор
    1. Голомт санхүүгийн нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Данзандоржийн Баясгаланг,
    Гавьяат эмч цолоор
    1. Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ахмад эмч Дамбын Нямхүүг,
    Гавьяат мал зүйч цолоор
    1. “Түмэн шувуут” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ломбын Эрхэмбаярыг,
  • Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор 
    1. Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн Түмэнбаярын Нямдоржийг,
    Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор 
    1. “Хилэм-Ост” ХХК-ийн ерөнхий захирал Бадарчийн Алтаншанд,
    2. Орхон аймгийн Зураач урчуудын холбооны дарга Даржаагийн Батбилэг,
    3. Чөлөөт уран бүтээлч Санжаагийн Баянмандах,
    4. Дэлхийн захирлуудын холбооны дэд ерөнхийлөгч Соёлсүрэнгийн Билэгсайхан,
    5. Нийслэлийн Баянгол дүүргийн Гэрлэх ёслолын ордны дарга Хорлооновын Болор-Эрдэнэ
    6. Төв аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн дарга Дондовын Дунхорол,
    7. “Алтан алим” ХХК-ийн ерөнхий захирал Нацагийн Жаргалсайхан,
    8. Баян-Өлгий аймгийн “СУАТ” ХХК-ийн ерөнхий захирал Сапылгалийн Шарив,
    9. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын өндөр настан Анандын Рэгзэн,
    10. Дундговь аймгийн “Амьдрал” сонины эрхлэгч Сандагдоржийн Пүрэвсүрэн нарыг,
    Худалдааны гавьяат ажилтан цолоор Шинэ дэвшилтэт холбооны нарийн бичгийн дарга, худалдааны байгууллагын ахмад ажилтан Намсрайноровын Цэнгэлийг шагнав. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
    1. Радио, телевизийн дээд сургуулийн ахмад багш Цэндийн Дагийг,
    Алтан гадас одонгоор
    1. Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори 44 дүгээр сургуулийн бага ангийн багш Рэгзээгийн Оюунсувд,
    2. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Жамсранжавын Оюунсүрэнг,
    3. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны ахмад настан Алтангэрэлийн Пүрэв-Очир нарыг шагналаа.
Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2 цаг 6 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

9 цаг 45 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

9 цаг 45 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06