Эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг В.Путин онцлов

2019-12-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Хятад руу байгалийн хий дамжуулах бүтээн байгуулалтыг гурван улсын оролцоотойгоор Монголоор дамнуулах боломжийг судлахыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үүрэг болгов. Энэ тухай Оросын удирдагч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хийсэн хэлэлцээрийн үр дүнгийн талаар ОХУ-ын Шадар сайд Алексей Гордеев өнгөрсөн баасан гаригт мэдээлснийг  ТАСС агентлаг онцолсон байна. Гурав дахь улс орныг татан оролцуулснаар талууд эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх сайхан боломж бий хэмээн Монголын Ерөнхий сайдтай хийсэн уулзалт дээр В.Путин мэдэгджээ. Хятад руу байгалийн хийг Монгол Улсаар дамнуулан нийлүүлэх боломжид хамтарсан үнэлгээ хийх тухай санамж бичигт “Газпром”-ын захиргааны дарга Алексей Миллер болон Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нар арванхоёрдугаар сарын 5-нд гарын үсэг зурсан билээ. “ОХУ-аас байгалийн хийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамнуулан Хятад улс руу хоолойгоор нийлүүлэх төслийг хэрэгжүүлэх боломжид хамтарсан үнэлгээ хийх асуудлыг энэхүү баримт бичигт тусгажээ” хэмээн “Газпром”-ын мэдээнд дурдсан байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.9  ДАВАА  №243  (6210)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2 цаг 45 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

10 цаг 24 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

10 цаг 24 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06