Б.Батзориг: Ж.Мөнхбат гишүүний хүмүүс шалгуур даагаагүй

2019-12-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
“ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм. “Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв. Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэх гэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ. МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна. Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.   Өмнөх нь Б.Батзориг: Албан бичгээр, аман яриагаар манайхан бүгд хандсан ...УИХ-ын гишүүн Б.Батзориг “...Зээл маш нарийн шалгууртай олгогддог гэдгийг ерөөсөө ярихгүй байгаа. Зүгээр нэг тушаал гаргаад олгодог гэж яриад байгаа. Энийг чинь сонгон шалгаруулахдаа олон нийтэд зарладаг. Тэгээд хүмүүс материалаа өгдөг тусгай хугацаатай. Тэр материалыг нь аваад сан дээр бичиг цаасных нь иж бүрдэл төслийг нь шалгаруулаад төсөл сонгон шалгаруулах хороо руу оруулдаг. Тэр хорооны хурал дээр дэмжигдсэн төслийг сайд баталгаажуулах тушаал гаргадаг шүү дээ. Ийм л журамтай шүү дээ. Үүнийг манайхан бүгд мэдэж байгаа. Манай 65 гишүүн бүгдээрээ л төрийн өндөр албан тушаал хашиж байсан. Төрийн ажил яаж явдаг вэ гэдгийг бүгд мэдэж байгаа. Тэрний дагуу хийгдсэн ажил шүү дээ. Харин бидний талцал хуваагдал биднийг ийм байдалд оруулж байгаа гэж би ойлгож байгаа. Цаашаа 2020 оны сонгуулиар нэлээн гарна. Сая Ж.Мөнхбат гишүүн бас ярьж байна. Жагсаал хийнэ гэж байна. Яг үнэнийг хэлэхэд Ж.Мөнхбат гишүүн ч гэсэн зээл олгооч ээ гэж ярьж байсан шүү дээ. Тэр хүмүүс нь шалгуур даагаагүй. Би сангийнхандаа хэлж байсан. Та нар хуулиа бариарай. Барьцаагүй, бичиг баримтгүй, төсөлгүй зээл нэгийг ч олгож болохгүй шүү гэдэг зүйл тавьж байсан. Одоо энэ олгогдсон зээл бүгд барьцаатай. Би түүнд бардам байна. Барьцаагүй нэг ч төгрөгийн зээл олгоогүй. Муу төсөлд олгоогүй гэж бодож байна” гэжээ.   Үргэлжлэл бий...   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.9  ДАВАА  №243  (6210)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2 цаг 44 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

10 цаг 23 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

10 цаг 23 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06