Оросын уран гулгагчид тэргүүлэв 

2019-12-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Алена Косторная  Фото: Владимир Песня/ РИА Новости

Д.АРИУН

Оросын уран гулгагч Алена Косторная Турины Гран-при тэмцээнд тэргүүн байр эзлэв. Хоёр болон гуравдугаар байрт түүний нутаг нэгтнүүд болох Анна Щербакова, Александра Трусова нар орж, медалийн тавцанд зөвхөн орос охид зогсчээ. Уран гулгалт, спорт сонирхогчдын дунд Трусова, Косторная эсвэл Загитова юу гэдэг асуулт хүлээлт үүсгээд байсан  ээлжит Гран-при тэмцээн энэ сарын 6-7-нд  Италийн Турин хотноо болсон юм. Богино болон чөлөөт үзүүлбэрээрээ Алена Косторная 247,59 оноо авч дэлхийн шинэ дээд амжилтын эзэн болжээ. Тодруулбал, өмнө нь  Александра Трусовагийн гаргасан дээд амжилтыг тэрээр эвдэж чадсан байна.  Мөн Алена Косторная арванхоёрдугаар сарын 6-нд богино үзүүлбэрийн төрөл ч 85,45 оноо авсан нь дээд амжилт тогтоосон үзүүлэлт байлаа. Хоёрдугаар байрт  орсон  Анна Щербакова 240,92 оноо авсан бол, Александра Трусова 233,18 оноогоор гуравдугаар байрын тавцанд зогссон байна. Олимпийн аварга, Алина Загитова 205.23 оноогоор дөрөвдүгээр байр эзэлсэн байна. Косторная, Трусова, Щербакова болон Загитова нар нь Оросын дасгалжуулагч эмэгтэй Этери Тутберидзегийн шавь нар юм. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2 цаг 45 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

10 цаг 24 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

10 цаг 24 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06