Сайн үйлсийн төлөөх Санта нарын гүйлт Японд болов

2019-12-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Фото: GLOBAL LOOK PRESS
Д.АРИУН Японы Осака хотод  жил бүр болдог Санта нарын сайн үйлсийн төлөөх гүйлт болох "Osaka Great Santa Run"  арванхоёрдугаар сарын 8-нд болсон  байна. Арга хэмжээнд 5000 гаруй хүн цугларсан талаар зохион байгуулагчид мэдээлжээ. Сайн үйлсийн энэ арга хэмжээнд оролцохоор олон гэр бүл хүүхдүүдтэйгээ ирж, бяцхан оролцогчид дөрвөн км замыг айвуу тайвуу алхаж туулсан байна. Мөн эзэдтэйгээ хамт ирсэн гэрийн тэжээмэл амьтад ч "Osaka Great Santa Run"-д оролцжээ. Том биетэй тэжээвэр амьтдыг Санта Клаусын багт наадмын хувцас өмсгөж гоёсон байсан бол жижигхэн ноходыг Санта шиг чимэглэсэн тусгай тэргээр аваачсан гэж РИА Новости-гийн мэдээнд дурджээ. Буяны арга хэмжээ болох энэ гүйлт арваннэг дэх удаагаа болж байгаа. Уг гүйлтэд оролцох хүүхдийн тасалбар 1000-2000 иен байдаг бол томчуудынх 3000 иен байдаг аж. Энэ жилийн тухайд 4400 орчим тасалбар борлуулсан гэж арга хэмжээг зохион байгуулагчид мэдээлсэн байна. Санта нарын гүйлтэд оролцогчдын худалдан авсан тасалбарын мөнгийг Осака хотын 11 эмнэлэгт эмчлүүлж байгаа хүнд өвчтэй хүүхдүүдэд Зул сарын бэлэг худалдан авахад зориулдаг байна. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2 цаг 45 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

10 цаг 24 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

10 цаг 24 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06