Сайн контент үйлдвэрлэдэг өргөн нэвтрүүлгийн телевизүүдийг дэмжинэ

2019-12-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хууль батлагдвал өргөн нэвтрүүлгийн асуудал илүү эрх зүйн чадамжтай болно гэсэн хүлээлт нийгэмд үүссэн. Хэвлэл, мэдээллийн салбарынхан ч ийм байр суурьтай байна. Гишүүдийн олонх нь  тус  хуулийн төсөл батлагдсанаар телевизүүдийн эздийг зарлах эсэх, хүний нэр төрд халдсан бол ямар арга хэмжээ авах талаар асууж, тодруулж байв. Хэн нэгнийг гүтгэсэн үндэслэлгүй мэдээлэл гаргавал тухайн редакцийн эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авах заалт уг хуулийн төсөлд тусгагдсан юм. Хуулийн төслийн талаар ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцуулж, гишүүд асуулт асууж, хариулт авсныг тоймлон хүргэе.   Х.Нямбаатар гишүүн: -Хууль батлагдлаа гэхэд хэрэглэгчдэд  ямар нэг үнийн дарамт очих уу. Төрөөс  нэмэлт санхүүжилт гаргах уу. Контентуудыг яах вэ?   Д.Тогтохсүрэн /Ажлын хэсгийн ахлагч/: -Журмын тухай хуулиар Засгийн газарт чиглэл өгсөн. Өргөн нэвтрүүлгийн хууль батлагдсанаар хэрэглэгчдэд үнийн ямар нэг дарамт ирэхгүй. Сан байгуулбал контентийг төр дэмжих зохицуулалтыг оруулсан.    УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -Энэ хууль орж ирснээс хойш хэвлэл мэдээллийн олон байгуулллагын төлөөлөлтэй уулзсан. Асуулт асууж хариулт авч судалсан. Контентийг үнэ цэнэтэй болгох, хариуцлагажуулах тухай тэд хэлж байгаа. Мөн контент  бэлтгэж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудад орлогоос нь хуваарилж өгнө гэж  би ойлгосон. Гэхдээ олон суваг дамжуулах дөрвөн компанийн хооронд маргаантай, үл ойлголцох олон асуудал байгаа гэж харагдсан. Энэ үл ойлголцол арилсан уу. Монголын телевизүүдийн холбоо, дөрвөн компани, зохицуулах хорооны хоорондох үл ойлголцол юу болсон бэ.   Д.Тогтохсүрэн /Ажлын хэсгийн ахлагч/: -Холбогдох байгууллагын харилцааг хуулиар зохицуулсан.  Үндэсний соёл уламжлал, танин мэдэхүй, хүүхдэд чиглэсэн таван контент байна. Оролцогч талуудын үл ойлголцол арилсан, хуулийн талаар санал нэгдсэн. Үзэгчдийг чанартай контентоор хангах чиглэлд энэ хууль чиглэгдсэн.   С.Бямбацогт /Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга/: -Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Монгол контентийг дэмжих асуудлыг тусгасан. Энэ харилцааг өргөн нэвтрүүлгийн салбарт зохицуулж байгаа ч зайлшгүй бие даасан хууль шаардлагатай болсон. Энэ нь Өргөн нэвтрүүлгийн тухай хууль юм. Удаан ярилцлаа, одоо батлахаар ярьж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт 80 гаруй телевиз үйл ажиллагаа явуулж байна. Энд монгол бүтээлүүдийг дэмжих зорилгыг чухалчилна.   Г.Чинзориг /Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга/: -Өргөн нэвтрүүлгийн телевизүүд нь өнөөдөр хөтөлбөртөө нэмэлт үүрэг хүлээж, олон талт хөтөлбөр, мэдээ мэдээллийг хүргэж байгаа. Эдгээрийн дамжуулалт, хэрэглэгчдэд хүргэж төлбөр авч байгаа олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид орлогоосоо хуваах нь зүйтэй. Үүнд талууд санал нэгдсэн. Бусад арилжааны телевиз ч сайн контент хийвэл орлого хуваах зам нээлттэй.   Б.Ундармаа гишүүн: -Хуулийн төслийг дэмжиж байна. Зөрүүтэй саналуудаа ажлын хэсгүүд нэгтгэж саналаа нэгтгэсэн  гэж ойлгож байна.   Л.Болд гишүүн: -Барууны орнуудад сайн сэтгүүлч, сайн сайд, дарга нэг л түвшинд байдаг. Энэ хуулиар Монголын сэтгүүлчдэд 100 хувь эрх чөлөөг нь өгч, санхүүжилтийг нь олгох шаардлагатай механизмыг хийх хэрэгтэй.   Г.Тэмүүлэн гишүүн: -Өргөн нэвтрүүлгийг хараат бус зарчмаар үйл ажиллагаа явуулах эрхийг хуулийн хүрээнд бүрдүүлж байна. 19 телевизэд шаардлага болзол тавиад кабелийн бусад телевиз, онлайн телевизэд ч нэг  шаардлага тавих хэрэгтэй.   Ж.Энхбаяр гишүүн: -Хуулийн төслийг дэмжиж байна. Өнөөдөр 84 телевизийн суваг байна. Монголчууд ийм олон суваг үзэж байсангүй. Энд зохицуулалт  сайн байх ёстой. Хотожсон, шинэ үе бий болж байхад үндэсний аюулгүй байдалд юу харш вэ гэдгийг бодох ёстой, сөрөг мэдээлэл өндөр яваад байгааг анхаармаар байна.   Ж.Ганбаатар гишүүн: -Хуулийн төслийг дэмжиж байгаа. Хууль батлагдсанаар улс төрийн мэдээлэл, олон ангит кино гарах нь багасах байх гэж найдаж байна. Мөн телевизүүд үнээ нэмэхгүй биз дээ. 19 телевизэд нөхөн олговрыг ижил хэмжээнд өгөх үү эсвэл чанаараар нь олгох уу. Бизнесийнхэн, баялаг бүтээгчдийг дэмжсэн нэвтрүүлгүүдийг гадны телевизүүд явуулдаг, ийм  байгаасай гэсэн санал хэлье. Телевизүүд баталгаатай мэдээлэл гаргавал нэр хүнд чинь өснө шүү гэж зөвлөе.   Б.Бат-Эрдэнэ гишүүн: -Телевизүүдийн нэвтрүүлэг бүтээлтэй нь уялдуулж, үзэгчдээс санал авч байгаад санхүүжилт өгөх юм байна гэж ойлгосон. Энэ суурь асуудлыг шийдэх байх. Өнөөдөр телевизүүд орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх, сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдэх, эргээд иргэд олон нийтийн эрх ашгийг хангасан чанартай мэдээ, мэдээлэл бэлтгэж гаргах асуудал байна. Хоцроод байгаа эдгээр асуудал нэг талд шийдэгдэх байх. Харилцааг зохицуулах шаардлагатай тул хуулиа яаралтай баталж гаргах хэрэгтэй. Монголчуудын дэлхийд нөлөөгөө тусгаж байсан үндсэн үзэл ухамсар нь соён гэгээрэл,  уламжлал, ёс заншил, ёс суртахуун, хүнлэг сайхан сэтгэл байсан. Тиймээс энэ чиглэлээр тал талдаа анхаарах хэрэгтэй байгааг хэлье.    Чуулганы хуралдааны ирц хүрэхгүй цагаасаа хоцорч эхэлсэн ч энэ мэт  60 гаруй  асуудлыг хэлэлцэж гишүүдийн 76.2 хувийн саналаар хуулийн төслийг дэмжлээ. Ийнхүү   Өргөн нэвтрүүлийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Ирэх долоо хоногт хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах  юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.6  БААСАН  №242  (6209)  
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12