Пентагон Ойрхи Дорнод руу цэрэг илгээхгүй

2019-12-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-ын Засгийн газар Ойрхи Дорнод руу нэмж 14 мянган цэрэг, 10  хөлөг онгоц болон бусад багийг Ирантай тэмцэхээр илгээнэ гэж үзэж байсан гэж “The Wall Street Journal” сонин мэдээлсэн. Харин Пентагоны зүгээс энэ мэдээллийг нь үгүйсгэсэн байна. Тодруулбал, энэ сонин нийтэлсэн нэг материалдаа ерөнхийлөгч Доналд Трамп энэ  сард  цэрэг илгээх талаар шийдвэр гаргана гэж найдаж байна гэж нэрээ нууцалсан эх сурвалжаас эш татан дурдсан юм. Мөн  энэ нь өнгөрсөн тавдугаар сард Ойрхи Дорнодод очсон  цэргийн тоог хоёр дахин нэмэгдүүлнэ гэж бичжээ. Харин энэ нийтлэл гарсны дараа Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Алисса Фара буруу мэдээлэл байна гэж мэдэгдсэн байна. АНУ Ирантай тэмцэхийн тулд дээрх хэмжээний цэргийг Ойрхи Дорнод руу илгээхгүй гэж твиттертээ бичжээ. Энэ мөргөлдөөн нь  өнгөрсөн есдүгээр сард Вашингтон, Тегеран усан онгоцны олон осол, пуужин, дроноор Саудын Арабын байгууламжийг довтолсны дараа гарсан юм.  АНУ Персийн булан дахь цэргийнхээ хүчийг зузаатгасан бөгөөд Иранд тавьсан эдийн засгийн хоригоо нэмснээр энэ бүс нутгийг хамарсан зөрчилдөөн дордсон аж. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2 цаг 44 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

10 цаг 23 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

10 цаг 23 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06