Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх төлөвлөгөөг хэрэгжүүлнэ

2019-12-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Европын холбоо дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр бэлдэж байна. Энэ холбооны тэргүүнүүд 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг устгана гэж амлажээ. Түүнээс гадна энэ сарын 12, 13-нд Брюселль хотод болох  Европын холбооны чуулганы үеэр энэ талаар мэдэгдэл хийхээр төлөвлөж байгаа юм. Энэ  зорилгоо биелүүлэхийн тулд экологийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, холбооныхоо эдийн засагт шууд өөрчлөлт хийнэ гэж амласан талаар “Блүүмберг” телевиз мэдээлжээ. Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен “Бидний зорилго бол 2050 онд  цаг агаарын хувьд төвийг сахисан тив болох юм. Тиймээс одооноос ажиллаж эхлэх хэрэгтэй. Энэ бол үе дамжин ирсэн зүйл учраас бид үүнийг туулж байна” гэж цаг уурын тухай хэлэлцсэн  НҮБ-ын  чуулганы үеэр мэдэгджээ. Түүнээс гадна Урсула фон дер Ляйен эрчим хүчний үйлдвэрлэлээс хөдөө аж ахуйн салбарт хохирол учруулж байгаа утаа ялгаруулалтыг шийдвэрлэх зорилгоо биелүүлэх цуврал арга хэмжээг авна гэж амласан байна. Европын комиссоос энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд компаниудад төрөөс олгож байгаа тусламжийн хязгаарлалтыг арилгах, олон нийтийн зээлийн дүрмийг шинэчлэх, илүү их хийн ялгаруулалтыг хяналттай орнуудын импортод торгууль ногдуулах гэсэн саналыг тавьсан аж. Европын гол компаниуд нүүрстөрөгчөөс ялгарах утааг бууруулахын тулд хүчээ дайчилж байгаа аж. Мөн зургадугаар сард Францын онгоц үйлдвэрлэгч “Эйрбус” компани 2050 онд  нүүрстөрөгчийн давхар ислээс ялгарах хийг тал хувиар бууруулна гэж амласан байна. Их Британийн “Easy Jet” нисэх онгоцны авиа компани  мод тарих, нарны эрчим хүчний төслийн тусламжтайгаар нүүрстөрөгчийн хийтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээ амлажээ. Энэ санаачлагад нь “Эйр Франц” компани нэгдсэн байна. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2 цаг 44 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

10 цаг 23 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

10 цаг 23 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06