Архангай аймгийн малчдын уулзалт боллоо

2019-12-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Архангай аймгийн малчдын зөвлөгөөн Төрийн ордны их танхимд боллоо. Зөвлөгөөнийг  УИХ-ын гишүүн  Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нарын санаачлагаар  хотод зохион байгуулж байгаа  юм. Энэ онд УИХ-ын чуулганаар малчидтай холбоотой цөөнгүй хууль тогтоомжийг хэлэлцэн баталсан. УИХ-ын дарга  Г.Занданшатар зөвлөгөөний нээлтэд оролцож үг хэлэхдээ “Монголын үндэсний баялаг бол монгол малчин, монгол мал гэдэгт итгэдэг. Миний аав 1992 оны Үндсэн хуулийг батлахад “Мал сүрэг бол төрийн хамгаалалтад байна” гэдэг үаалтыг тухайн үеийн хоршоологчдын бүлгэм буюу нэгдлийн дарга нар, малчдын төлөөлөлтэй хамтарч оруулсан. Тэр үед мал эмнэлэг, эрүүл мэнд, нүүдлийн мал аж ахуй бол Монголын шилжилтийн хамаг хүнд бэрхшээлийг дааж гарсан. Ийм учраас УИХ, гишүүд манлайлж малчдынхаа төлөө, мал аж ахуйг хөгжүүлэх олон хуулийг санаачлан баталж байна.Хөдөөгийн иргэд, малчдын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар УИХ  олон чухал хуулийг батлан гаргаж, санаачлагатай ажиллаж байгааг энд дурдах нь зүйтэй ”  хэмээн тэмдэглэв. Үүний жишээ болгож  УИХ-ын дарга  10-аад  асуудлыг онцлов. Нэгдүгээрт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар малчдын тэтгэвэр тогтоолгох насыг 5 насаар наашлууллаа. Нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол, нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тэтгэвэр тогтоолгох эрхтэй болж, мөрдөж байна. Хоёрдугаарт, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны хооронд төлж чадаагүй шимтгэлээ 2020 онд нэг удаа нөхөн төлж тэтгэвэр авах боломжтой болно. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг Улсын Их Хурал 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр баталж, 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн. Гуравдугаарт, Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ. Улсын бага хурлаас 1990 оны 11 дүгээр сард “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Тэтгэврийн хууль”-ийг баталсан бөгөөд энэхүү шинэчлэлийн нэг өөрчлөлт нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд болон улсад олон жил ажилласан хүмүүсийг онцгойлон үзэж хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгох эрхийг хуульчилсан явдал байв. Гэвч хөнгөлөлттэй нөхцөлөөр залуу насандаа тэтгэвэр тогтоолгосон, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийн ажилласан жил цөөн, тэтгэвэр тогтоолгосон цалингийн хэмжээ бага байгааг харгалзан тэтгэврийн хэмжээг нэг удаа тусгайлан нэмэгдүүлэх арга хэмжээ авлаа. Дөрөвдүгээрт, 2014 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан цалин тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 2018 оноос жил бүр нэмэгдүүлж байна. Ирэх онд төрийн албан хаагчдын цалингийн санг 8 хувиар нэмэгдүүлнэ. Түүнчлэн нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлнэ. Тавдугаарт, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэ хуулиар манай орны хүн амын дунд элбэг байгаа хорт хавдар өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд чиглэгдэж байгаа. Хэн ч байсан өвдсөн хойноо эмчлүүлэх бус, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдаж эрүүл мэнддээ анхаарч байхыг зөвлөж байна. Зургадугаарт, Малчдын орлогыг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрүүдээ дэмжих хүрээнд хөдөө аж ахуйн салбарт олгох дэмжлэг, урамшууллын арга хэмжээг зохион байгуулж байна. Малчдын бэлтгэсэн ноос, арьс шир, сүүний урамшуулалд 2019 онд 37.4 тэрбум төгрөг олгоно. Эдгээр урамшуулал 2020 онд ч үргэлжилнэ. Долдугаарт, Сүүлийн жилүүдэд малын шүлхий өвчин гарч, хүн, малын хөдөлгөөнийг хорьж, улсад ч, малчдад ч ихээхэн бэрхшээл, хохирол учруулж байлаа. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэн баталж, мал эмнэлгийн байгууллагын тогтолцоог бие даалган зохион байгуулсан. Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд улсын төсвөөс олгодог зардлыг нэмэгдүүлж, аж ахуй, зохион байгуулалтын олон талт арга хэмжээ авсан. Үүний үр дүнд шүлхий өвчнөөс сэргийлж чадлаа. Бидний бага залуу үед хийдэг байсан малын хамуу, паразит өвчнөөс сэргийлж мал угаалгын ажил мартагдаад байсан ажил Архангай аймагт эрч хүчтэй сэргэж байна. Энэ нь малд ч, малчдад ямар ач холбогдолтойг Та бүхэн мэднэ. Наймдугаарт, Малын тооны хойноос хөөцөлдөж, чанарыг анхаарахгүй байсан цаг саяхан. Малын генетик нөөцийн тухай хууль баталсан. Хөдөөгүүр явж байхад малын чанарыг сайжруулах чиглэлээр малчид анхаарч эхэлсэн байгаа нь ажиглагдаж байна. Малын чанарыг сайжруулна гэдэг нь малын чанарын үзүүлэлт, нэг малаас ашиглах мах, сүү, түүхий эдийн хэмжээ, үржлийн ажлын бүртгэлээс эхэлнэ. Ингэж байж чанар сайтай цөөн малаас малчдын олох орлого нэмэгдэнэ. Мөн өндөр ашиг шимт малыг хот суурин газрын ойролцоо, тариалангийн бүс нутагт хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж эхэлж байна. Есдүгээрт, Сүүлийн 3 жилд сумдад ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, эмнэлэг, соёлын төвүүдийн барилгыг барьж байгуулах, засварлаж тохижуулахад онцгой анхаарч ажиллалаа. Энэ ажил 2020 онд ч үргэлжилнэ. “Сумын төвийн шинэчлэл”-ийн бүтээн байгуулалтыг 2020 онд эхлүүлж, бүс тус бүрээс нэг сумыг хамруулна. Аравдугаарт, Малын тоо өссөн нь бэлчээр талхлагдах, цөлжих сөрөг үр дагаварыг бий болгож байна. Бэлчээр ашиглах, хамгаалах талаар хуулийн төсөл боловсруулах, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр төслүүд хэрэгжүүлж байгаа ч нэг мөр улсын хэмжээнд энэ асуудлыг цэгцлэхэд хүндрэл учирсаар байна. Бэлчээрийн тухай хуулийг ойрын үед Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээ авна. Бэлчээрээ зөв хуваарилдаг, мал малладаг айлын мал хулгайд алдагддаггүй. УИХ-ын дарга дээрх зүйлүүдийг онцлон дурдаж, малчдын зөвлөгөөнд амжилт хүслээ. Эх сурвалж: www.polit.mn
УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

1 цаг 5 мин
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй, талцал хуваагдлаа зогсоовол ачаа үүрээд явахад бэлэн байгаа

С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй, талцал хуваагдлаа зогсоосон тохиолдол ачаа үүрээд явахад бэлэн байгаа

1 цаг 9 мин
Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн болох боломжтой

Голомт банк харилцагчдынхаа хуримтлуулах зуршлыг дэмжих зорилгоор “Хадгаламжтай аяла

1 цаг 16 мин
МАН-ын бүлгийн гишүүд С.Бямбацогтыг УИХ-ын даргад дэмжлээ

МАН-ын бүлгийн гишүүд С.Бямбацогтыг УИХ-ын даргад дэмжлээ

1 цаг 27 мин
УИХ-ын даргад нэр дэвшсэн С.Бямбацогтын СV

УИХ-ын даргад нэр дэвшсэн С.Бямбацогтын СV

4 цаг 19 мин
МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдана

МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдана

6 цаг 25 мин
ХҮН нам Засгийн газарт хамтран ажиллах шийдвэр гаргажээ

ХҮН нам Засгийн газарт хамтран ажиллах шийдвэр гаргажээ

6 цаг 27 мин
Иргэд талбайд жагсаж, ордонд улстөрчид  "үзүүлбэр" үзүүлэв

Туулын хурдны замын төсөл тойрсон улс төр өчигдөр Төрийн ордны гадна болон дотор өрнөв.

9 цаг 32 мин
Трамп: Ойрхи Дорнодын мөргөлдөөн удахгүй дуусна гэв

Ойрхи Дорнод дахь зөрчил тав дахь долоо хоногтоо үргэлжилж, АНУ–Израилийн Ираны

9 цаг 32 мин
Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банк картын бүтээгдэхүүнээ төрөл бүрийн сонголттойгоор харилцагчдадаа хүргэж, карт

22 цаг 38 мин