Будалт бүр урлаг

2019-12-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Шинэ жилийн баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд охид бүсгүйчүүд маань гоёлын үс засалт, өмсөх даашинз, нүүр будалт гээд  шинэ жилийн үдэш урьдынхаас илүү дэгжин хээнцэр, дур булаам харагдахын тулд цаг зав, зоос мөнгө гээд байгаа бүхнээ зориулахад бэлэн байдаг. Тиймээс бид энэ удаа нийслэл хотод 5-10 алхаад л таардаг олон үсчин, гоо сайхны салоноор орж үзэв. Олон сонирхолтой үйлчилгээн дундаас  бусдаас арай өвөрмөц өнгө төрхийг бүрдүүлж чадах, хамгийн сүүлийн үеийн шинэлэг мэдээллүүдийг өгч чадах бас хамгийн залуу чадварлаг мэргэжилтнүүдтэй “Express Beauty salon”-ныг сонгож, дараах зөвлөгөөг авсан юм.  

Хэний ч тааварлаагүй шинэ төрх буюу  фреш будалт

Охид бүсгүйчүүдийн  хувьд,  хөөрхөн харагдах хамгийн чухал зүйл бол яахын аргагүй нүүр будалт байдаг. Гоёлын, өдөр тутмын, хуримын гээд олон төрлийн нүүр будалт байдаг учраас шинэ жилийн үдэш үзэсгэлэнтэй төрхийг бүрдүүлж чадах нүүр будалтыг Make up  “Arianna” буюу Ариунзулаас тодруулсан юм. Нүүр будах нь түүний хобби. Түүний нүүр будалтын онцлог бол охид, бүсгүйчүүд болон дундаж насны бүсгүйчүүдийг илүү залуу, гэрэлтсэн жавхаалаг харагдуулах будалтуудыг хийдэг гэж үйлчлүүлэгчид нь үнэлдэг.  Make up  Arianna ”Эмэгтэй хүний гоо сайхныг  улам бүр тодотгож, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг нүүр будалт нь будаагүй мэт харагдах дүр төрх юм.  Нүүрээ зөв будсан ямар ч эмэгтэй үзэсгэлэнтэй харагддаг. Би Америк будаг түлхүү хэрэглэдэг учраас шинэ жилийн үдэш тогтоцтой, өглөө будсан ч орой хөөрхөн төрхөө алддаггүй давуу талтай байдаг. Өвлийн улиралд тэр тусмаа шинэ жилийн цэнгүүнээр фреш будалт хийх нь хэний ч тааварлаагүй сонголтыг бүрдүүлдэг. Фреш будалтын үндсэн элемент бол яахын аргагүй хөнгөн суурь будалт юм. Мөн будалт бүр янз бүр. Өмсөх даашинзны загвар, өнгө, оролцох арга хэмжээ зэргээс шалтгаалан үс засалт, нүүрний будалт өөр өөр байдаг. Дур булаам харагдах, албаны харагдах гээд. Хамгийн гол нь хүн бүр өөрийн гэсэн давтагдашгүй онцлог дүр төрхтэй.  Тиймээс будалт хийж буй хүнийнхээ нүүрний онцлогт тохируулж, үзэсгэлэнтэй талуудыг нь тодотгохыг зорьдог. Мөн нүд, хөмсөг бол хүний нүүрний хамгийн чухал хэсэг. Нүүр будалтын 90 хувь нь нүд,хөмсөгний будалтаас хамаарна. Би хүн бүрийн нүдийг гал цогтой, гэрэлтсэн харагдахуйц будах дуртай” гэв.  

Хумсан дээрх Арт

Хумс будалт гэдэг биеэ даасан урлагийн бүтээл болжээ. Тиймээс цаг үе , улирлаа дагаад хумс будалтын чиг  хандлага ч бас хувирч өөрчлөгддөг. 2019 оны трэнд болж буй будалтуудыг сонжвол, геометрийн дүрс бүхий будалтууд, цас, бороо орохыг билэгдсэн будалтууд,  алтлаг мөнгөлөг өнгийн будалтууд,  олон эмэгтэйчүүдийн будах дуртай энгийн будалтууд, өнгө жавхаа нэмсэн тод чамин өнгүүд, сүүдэртэй, шигтгээтэй будалтууд гээд уртаас урт жагсаалт үргэлжлэхээр байна. Тиймээс  цорын ганц эрэгтэй маникюртэй өвөрмөц салоныг зорьж ирэн шинэ жилийн зөвлөгөө авсан юм. Эдний салон олон маникюртай ч бусад салоноос ялгарах гол онцлог нь тэд хөл, гарын хумсан дээр уран зургийг ёстой л урладаг аж. Өөрөөр хэлбэл, тэд хумсан дээр таны хүссэн зургийг нь зурах, акрилан хумсаар таны хүссэн дизайн загвартай хумсыг хуруу болон хумсны хэлбэрт тань зохицуулан урладаг юм байна. Жишээ нь, дөрвөлжин, гурвалжин,  дугуй болон зууван гээд геометрийн  дүрс бүхий хумснуудыг урлах аж. Мөн тэд дэлхий даяар трэнд болж буй гелэн буюу хамгийн тогтоц удаантай хумсны будалтыг хийх, мөн акрилан, торгон хумсыг ч хийдэг юм байна. “Урлагийн бүтээл хоромхон хугацаанд бүтдэггүй. Тиймээс охид, бүсгүйчүүд маань шинэ жилийн үдэш өмсөх гоёлын даашинз, хүлээн авалт зэрэгтээ төгс хослох будалтуудыг хийлгэх хэрэгтэй. Загварлаг дэгжин хумсны будалтууд ойролцоогоор 1-3 цаг үргэлжилдэг учраас ажлын цагаа зохицуулж ирээрэй. Өмсөх даашинз болоод, үсний засалт уруулын будалт зэрэгтэйгээ хумсны будалтаа зохицуулах, мөн гар болоод хуруу хумсны хэлбэртээ зохицсон будалт бусдаас ялгарч харагддаг. Ялангуяа, акрилан хумс хүн бүхэнд анхаарал татам дизайныг бүрдүүлж өгч чаддаг. Хумсны өөг далдална, гэмтсэн хумсыг засна, тогтоц нь удаан байдаг. Бүх төрлийн хэлбэрийг гаргаж өгдөг онцлогтой” хэмээн “ Express Beauty salon”-ы мэргэжилтэн Г.Цэнд-Аюуш,  С.Баярмаа нар зөвлөж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.5  ПҮРЭВ  №241  (6208)  
Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Бидэнд эрүүл мэндийн хувьд сайн бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцын туршид зохих ёсоор нь асарч хамгаалах болно. Бөөрний үнэ нь 780,000 доллар. Бидэнтэй имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Би бөөрний мэс засал, бөөрний өвчнийг эмчлэх чиглэлээр мэргэшсэн манай эмнэлгийн нефрологич. Бид Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Австри, Герман, Испани зэрэг улсуудад донорын салбартай бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс заслыг хөнгөвчилдөг. Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарах сонирхолтой бол имэйлээр бидэнтэй холбоо барина уу. Баярлалаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2 цаг 43 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

10 цаг 22 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

10 цаг 22 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06