Уйгар иргэдийг дэмжсэн төслийг баталлаа

2019-12-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-ын Төлөөлөгчдийн танхим  БНХАУ дахь үндэстний цөөнх болсон уйгар иргэдийг дэмжсэн хуулийн төслийг баталсан байна.  Төслийг танхимын гишүүд  санал нэгтэйгээр баталсан бөгөөд нэг гишүүн  дэмжихээс татгалзжээ. Гэхдээ хууль болгохын тулд  Сенатаар батлагдах, ерөнхийлөгч Доналд Трамп  албан ёсоор энэ тухай зарлах ёстой аж. Энэ төслөөр уйгар иргэдийн  эрхийг зөрчсөн хэрэгт оролцсон БНХАУ-ын  албан хаагчдад шийтгэл ногдуулахаар төлөвлөсөн гэж АНУ-ын эрх баригчид мэдэгдсэн байна. Харин БНХАУ-ын Засгийн газар  энэ хуулийн төслийг баталсан тохиолдолд  АНУ-ын олон нийтийн ажилтан болон конгрессийн гишүүдийг Хятадад ирэхийг  хориглож байгаагаа сануулжээ.  Мөн  Гадаад яамны зүгээс  АНУ-ын төлөөлөгчдийн танхимыг Шинжаан Уйгарын өөртөө засах орны хэт даврагчдын эсрэг тэмцэх Бээжингийн тэмцлийг үгүйсгэж байгааг буруушаасан байна. Түүнээс гадна  хуулийн төслийг батлахыг хүчтэй эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Энэ яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунин “Шинжааны  асуудал нь  шашин, үндэстний, хүний эрхийн асуудал  биш. Зөвхөн  салан тусгаарлах хөдөлгөөн болон алан хядлагын эсрэг хийж байгаа тэмцэл” болохыг онцолсон байна.  Мөн БНХАУ-ын Засгийн газраас авсан арга хэмжээг Шинжааны 25 мянган иргэн болон олон үндэстний төлөөлөгчид дэмжсэн гэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.5  ПҮРЭВ  №241  (6208)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2 цаг 45 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

10 цаг 24 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

10 цаг 24 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06