Б.Отгонбаатар үүсгэн байгуулсан “Тэдмэнт”-ийн сүлжээ

2019-12-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Эрдэнэт”-ийн оффшорын хэмээх хэрэгтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас “Азаргын гол чонот” компанийн эзэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагад ажиллаж байсан нэр бүхий хүмүүс, улстөрчдийг шалгаж байгаа. “Зууны мэдээ” сонин өмнө нь Б.Отгонбаатарын үүсгэн байгуулсан “Азаргын гол чонот” ХХК, “Юнайтедфрэндс групп” ХХК-ийн эзэмшил, сүлжээний талаарх мэдээллийг хүргэсэн. Энэ удаад Б.Отгонбаатарын бас нэг компани болох “Тэдмэнт”-ийг тойрсон сүлжээг хүргэж байна. Б.Отгонбаатар, Н.Баттулга /2012-2016 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Тамгын хэлстийн даргаар ажиллаж байсан/, Ц.Мөнхбямба /”Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнгийн дүү/, Н.Алдармаа нар гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий Гадаадын хөрөнгө оруулалттай “Тэдмэнтгрупп” ХХК-ийг байгуулжээ. Тэр өдрөө  Н.Баттулга , Ц.Мөнхбямба, Н.Алдармаа нар үүсгэн байгуулагч, хувь эзэмшлээс гарсан байна. “Тэдмэнтгрупп” ХХК-ийн 15 хувийг тус компанийн Гүйцэтгэх захирал Ч.Болдбаатар, 36 хувийг БНХАУ-ын иргэн Wu Changhai, 49 хувийг БНХАУ-ын иргэн Wu Haiming эзэмшдэг байна. “Тэдмэнтгрупп” ХХК нь “Тэдмэнт” ХХК хэмээх охин компанитай. Тэр компанийг 100 хувь эзэмшдэг.  “Тэдмэнт” ХХК-ийг Ч.Болдбаатар, Wu Changhai, Н.Баттулга /2012-2016 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан/ нар  2005 оны арваннэгдүгээр сарын 21-нд барилга угсралт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр байгуулжээ. Мөн энэхүү “Тэдмэнт” ХХК нь  цаашаа гадаадын хөрөнгө оруулалттай “Тэдмэнтхийц” ХХК-ийг “байгуулсан” байгаа юм. Тус компанийг 2012 оны долдугаар сарын 5-ны өдөр даацын металл хийц эдлэлийн үйлдвэрийн чиглэлээр үүсгэн байгуулсан байна. “Тэдмэнтхийц” ХХК-ийн 10.56 хувийг БНХАУ-ын иргэн Li Chanhqing, 10 хувийг БНХАУ-ын иргэн Ren Shaowu, 5.56 хувийг БНХАУ-ын иргэн Wang Jian, 73.88 хувийг “Тэдмэнт” ХХК эзэмшдэг аж. Энэ компанийн гүйцэтгэх захирлаар Б.Бат-Эрдэнэ 2015 оны дөрөвдүгээр сарын 27-ноос ажиллаж байгаа юм байна.   ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЛБА   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.5  ПҮРЭВ  №241  (6208)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2 цаг 54 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

10 цаг 33 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

10 цаг 33 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06