“Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг”-ийг шалгаруулалаа

2019-07-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, хамгааллыг сайжруулах чиглэлээр салбар, орон нутагтаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан байгууллага, иргэдийг тодруулах “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг”-ийг шалгаруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа “Блю скай” зочид буудалд боллоо. 2016 онд Засгийн газрын 136 дугаар тогтоолоор байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн санаачилгаар ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран анх удаа зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь хөгжлийн бэрхшээлийн талаарх эерэг ойлголт хандлагыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлсэн аж ахуй нэгж, албан байгууллагын сайн туршлагыг олон нийтэд түгээх, бусдад үлгэр дууриалал болгох томоохон ач холбогдолтой юм. Монгол улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн хэд хэдэн ажлыг хэрэгжүүлээд байгааг ёслолын ажиллагааны үеэр ХНХ-ын сайд С.Чинзориг танилцуулсан. -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай иргэнийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж үйлчилгээг, тэтгэмжийг нэмэгдүүлсэн. - Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг байгуулсан, - Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих, үйлчилгээг сайжруулах төсөл, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог сайжруулах төсөл” хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрч байна. -БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн үйл ажиллагааг эхлүүлсэн. -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тоноглол бүхий спорт цогцолборын ажлыг эхлүүлээд байгаа билээ. Анх удаа зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг”-ийг нийт есөн номинациар тодруулж шагналыг гардууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус шилдэг ДЭД ЗӨВЛӨЛ-өөр Хууль зүй, Дотоод хэргийн яамны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл шалгарсаныг ХНХ-ын сайд С.Чинзориг гардуулсан. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус шилдэг САЛБАР ЗӨВЛӨЛ-өөр Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад хүртээмжтэй шилдэг БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА-аар Хөвсгөл аймгийн “Ирээдүй XXI зуун” цогцолбор сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй шилдэг ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА-аар Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй шилдэг АЖИЛ ОЛГОГЧ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА-аар “Скай хайпермаркет ХХК “. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ТӨРИЙН БОЛОН ТӨСӨВТ, ОРОН НУТГИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГА-аар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй шилдэг ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА-аар “Mонгол HD” телевиз, Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН-ээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хоёрдугаар сургуулийн тусгай хэрэгцээт боловсролын ангийн багш Х.Пүрэвсүрэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүний МАНЛАЙЛАГЧ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА-аар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл шалгарч, тус тус шагналаа гардан авлаа. Эх сурвалж: www.gadpwd.gov.mn
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12