Ази Номхон далайн бүсийн 4-р конгресс амжилттай боллоо

2019-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ази Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн конгресс 4 жилд нэг удаа болдог уламжлалтай. 4 дэхь удаагаа зохиогдож буй энэ удаагийн конгресс Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо болж, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олон дунд хамруулан хөгжүүлэхийг эрхэм болгож буйгаа тунхаглалаа. Өчигдөр нээлтээ хийсэн тус конгресс 2 дахь өдрөө үргэлжилж, "Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага"-ын сайн туршлага: "Хэнийг ч орхигдуулахгүй байх" гэсэн үндсэн сэдвийн дор илтгэл тавигдаж, үдээс хойш салбар хуралдаанаар үргэлжилсэн. Конгрессоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэх, хүн бүрт хүртээмжтэй нийгмийг хөгжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдэл, боломж, нэвтрүүлсэн сайн туршлагуудын хүрээнд салбар хуралдаануудаар 85 илтгэлийг хэлэлцүүлсэн байна.
Конгрессыг хааж, МУ-ын УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг үг хэлсэн. 4 дэхь удаагаа амжилттай зохиогдсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази Номхон далайн бүсийн конгресс Улаанбаатарт хуран чуулж, сайн туршлага амжилт ололтоо дүгнэн дараагийн буюу 5 дахь конгресс Ази тивийн аль улсад болохыг зарласан юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази Номхон далайн бүсийн 5-р конгресс 2023 онд Камбож улсад болохоор товлосныг Ази Номхон далайн бүс нутгийн хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх сүлжээний тэргүүн Гулам Наби Низамани зарласан. Ийнхүү энэ удаагийн ээлжит 4-р конгресс Монгол улсын нэр хүндийг Ази тивдээ өргөсөн нэгэн арга хэмжээ болж өндөрлөлөө.
Баяртай Улаанбаатар. Сайн байна уу Камбож.
Эх сурвалж: www.gadpwd.gov.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06