“ХҮРТЭЭМЖТЭЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа

2019-11-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж Дэлхий нийтээрээ 20 гаруй жил тэмдэглэж байна. НҮБ-аас бүх гишүүн орнууддаа 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг “НҮБ-аас бүх гишүүн орнууддаа 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хүртээмжтэй ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан юм. Энэхүү өдрийг угтаж Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулж ХБХХЕГ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Чингэлтэй дүүргийн ХХҮХ  хамтран “ХҮРТЭЭМЖТЭЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО” өдөрлөгийг 2019 оны 11 сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Тус өдөрлөг нь хүн амын бүлгийн тодорхой хувийг эзэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарлаа хандуулж, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцох нөхцөл боломжийг нь бүрдүүлэх, тэдэнд тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлийг илрүүлэх, түүнийг шийдвэрлэх, бодлого үйл ажиллагаандаа тусгах, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх мэдээлэл, арга зүйгээр хангах зорилготой. Өдөрлөгийн арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, ХБХХЕГ-ын дэд дарга Д.Ганболд, Бодлогын хэрэгжилтийн газрын дарга У.Сосорбурам, Чингэлтэй дүүргийн ХХҮХ-ийн дарга А.Сэрээтэр болон бусад албаны хүмүүс оролцлоо. ХБХХЕГ, Чингэлтэй дүүргийн ХХҮХ, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс, ХБХХЕГ-ын харьяа байгууллагууд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, СЗСҮТ-ийн Мэргэжлийн боловсрол ур чадвар олгох сургууль зэрэг байгууллагууд хамтран мэдээлэл хийсэн. Өдөрлөгт Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд нийт 240 гаруй иргэд оролцсон бөгөөд хууль эрх зүй, сэтгэл зүй, боловсрол,  эрүүл мэнд,  протез, ортопед, туслах хэрэгсэл,  нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн талаарх зэрэг зөвлөгөө, мэдээллүүдийг өгч, төрийн үйлчилгээг хүргэж ажилласан байна. Эх сурвалж: www.gadpwd.gov.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

4 цаг 24 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

12 цаг 3 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

12 цаг 3 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06