Парламентийн мэтгэлцээн

2019-11-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
НҮБ -аас жил бүрийн 12 дугаар сарын 03–ны өдрийг Хөгжлийн   бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Олон улсын өдөр болгон жил бүр тэмдэглэж өнгөрүүлэхийг бүх гишүүн орнууддаа уриалсан байдаг. 2019 оны энэ өдрийг “Хүртээмжтэй ирээдүй” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Монгол Улсын Их Сургуультай хамтран оюутны “Парламентийн  мэтгэлцээн”-ийг 3 дах жилдээ амжилттай зохион байгууллаа. Уг мэтгэлцээнд МУИС-ийн мэтгэлцээний клубын 8 багийн 16 оюутан оролцож, өөрсдийн оюун мэдлэг, авъяас, илтгэх ур чадвараар өрсөлдлөө. Оролцогчдын хөгжлийн бэрхшээлийн салбарын болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийн талаарх мэдлэг ойлголт урьд жилүүдээс илүү нэмэгдсэн, асуудлыг нарийвчлан хэлэлцэж, зөв шийдлүүдийг гарган, түүнийгээ оновчтой хамгаалан мэтгэлцэж байгаа нь шүүгчдийн анхаарлыг татаж байлаа. Шилдэг 4 багаар: 1-р байранд “Best 1” баг, 2-р байранд “Idea” баг, 3-р байранд “Negrem” баг, Тусгай байранд “Moral” баг тус тус шалгарч шагнагдлаа. Хөгжлийн бэрхшээлийн салбарын талаарх олон асуудлуудыг хөндөн  хэлэлцүүлснээр оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэднийг нийгэмдээ хувь нэмрээ оруулах идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүнд тулгамдаж буй асуудлуудыг судалж, ойлгох, тэдэнд тулгамддаг бэрхшээлийн шийдлийг олох, өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бусдын үзэл бодлыг ойлгож, хүндэтгэх, хамтын ажиллагаа харилцааны чадваруудыг хөгжүүлэх ач холбогдолтой юм.    
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

4 цаг 23 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

12 цаг 2 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

12 цаг 2 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06