“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо

2019-12-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр” болгон зарлаж, 1981 оноос хойш дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ. Энэ оны 12 сарын 03-ны өдрийг НҮБ-аас “Хүртээмжтэй ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг бүх нийтэд уриалсан. Энэ өдрийг тохиолдуулан ХБХХЕГазар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нээлттэй ажлын байранд зуучлах, ажил олгогч эзэд, ААНБ-ын хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг эерэгээр өөрчлөх, хүртээмжтэй орчин, тохируулгат ажлын байрыг бий болгоход нөлөөлөх зорилготой “Хүртээмжтэй ирээдүй-2019” өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол улсад Европын холбооны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх “SECiM” төсөл, Жайка ОУ-ын байгууллагын “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих төсөл”, ХБИБ-ууд хамтран зохион байгуулж оролцлоо. ХБХХЕГазар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрт зуучлах “Career Expo” арга хэмжээг 2018 онд анх удаа зохион байгуулсан. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй ч хөдөлмөрийн чадвартай иргэдийг ажил олгогчидтой холбон зуучилж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд 40 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан байна. Энэ удаагийн “Хүртээмжтэй Ирээдүй-2019” өдөрлөгийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил мэргэжлийн чиг баримжаатай болж, зөвлөгөө мэдээллээр хангагдсан байх, ажил олгогч, ААНБ-ууд хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт мэдлэгтэй болсон байх, арга хэмжээнд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй идэвхтэй ажил хайж буй иргэдийн 60 орчим хувь нь байнгын ажлын байранд зуучлагдсан байх зэрэг үр дүнд хүрэхийг зорьж байгаа билээ. Энэхүү өдөрлөг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нэг удаа зохиогдох арга хэмжээ биш юм. ХБХХЕГазар ажил идэвхитэй хайгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ бүртгэж, аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогчидтой холбон зуучлах ажлыг тасралтгүй зохион байгуулна. Эх сурвалж: www.gadpwd.gov.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

3 цаг 33 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

11 цаг 12 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

11 цаг 12 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06