Элчин сайд асан Л.Хангай Синьхуа агентлагт ингэж ярьжээ

2019-12-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
-Хятад- Монгол-Оросын эдийн засгийн коридор төсөл бол шинэ зууны цайны зам-
Д.ЭНХЭЭ Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор төсөл бол шинэ зууны цайны зам. Монгол улсаас ОХУ-д суух Элчин сайдаар ажиллаж асан Лувсандандарын Хангай Синьхуа агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа ийнхүү мэдэгдэв. "Хятадын талаас Маймаачин-Хиагтаар дамнуулан зөөвөрлөж байсан тэр үеийн гол бараа цай байсан болохоор худалдаа арилжааны замыг цайны хэмээн нэрлэх болсон. 9000 орчим километр үргэлжлэх Цайны замын эцсийн цэг нь Москва байж, тэндээс цайг Европ руу тараан түгээдэг байжээ. Хятадын өмнөд хэсгийн хөдөө нутагт тарьж ургуулан хурааж авсан цайг эхлээд Калган хүргэж, тэндээсээ Монголыг нэвт дамнуулан Хиагтад авчирна. Өөрөөр хэлбэл, Цайны зам Хятадын өмнөд нутгаас Монголыг нэвт туулсаар өмнөөс умард руу, дорноос өрнө рүү Орос орныг бараг тэр чигт нь үргэлжилдэг байжээ” хэмээн Л.Хангай онцлов. Монголын дипломатчийн хэлснээр цайг тэмээн жингийн цуваагаар зөөвөрлөдөг байжээ. Цуваан дахь тэмээний тоо заримдаа мянга хүрэх бөгөөд тэмээ нэг бүр 200 орчим кг ачааг нуруундаа тээх, эсвэл дөрвөн зуун кг ачаатай тэрэг чирнэ. Хаалган Хиагтын хоорондох Их элсэн говь, хээр талыг жингийн цуваа 30-40 хоногт туулдаг байсан. Цайны зэрэгцээ хятадаас бас торго дурдан, шаазан эдлэл нийлүүлдэг байсан. Үүнээс авч үзвэл Цайны зам бүхэлдээ Монгол Улсын, ялангуяа түүний нийслэл хотын түүхэнд мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн нь харагдана. Олон хоногийн турш аялсан жинчид сибирийн тайгын хамгийн өмнөд хэсэг болсон ой мод бүхий Богд уулын хаяанд Туул голын хөвөөнөө заавал буудаллана. Монгол улсын өнөөгийн нийслэлийн үндэс суурь чухам энд тавигдсан нь ч тохиолдлын хэрэг биш. Хөгжлийнхөө явцад нийслэл Хүрээ зөвхөн засаг захиргааны төдийгүй мөн олон улсын худалдааны томоохон төв болж хувирсан. Орос, Хятад улсаас тээж авчирсан бараа бүтээгдэхүүнийг чухамхүү нийслэл Хүрээнээс л Монголын бүх нутаг руу тарааж түгээдэг байсан. Ийнхүү 300 шахам жил зөвхөн Орос, Хятад төдийгүй мөн Европ, Азийг холбосон дамжин өнгөрөх (транзит) тээвэр орчин үеийн Монгол улсын нутаг дэвсгэрийг дамнан хэрэгжсэн. БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд хамтран ажиллах тухай 1947 онд байгуулсан Хэлэлцээрийн дагуу 1947-1956 онд барьж байгуулсан 1100 километр үргэлжлэх Улаанбаатар төмөр замын шугам бол Цайны замын шугамтай давхцаж байгаа учраас энэ замыг орчин үеийн цайны зам хэмээн нэрлэх бүхий л үндэслэл байгаа юм. Өөрөөр хэлбэл, монголоор дамжин өнгөрөх төмөр зам бол хуучны Цайны замын нэг адил зөвхөн Орос, Хятадыг төдийгүй мөн Европ, Азийг холбосон худалдаа арилжааны гол шугамын чиг үүргийг өнөөдөр амжилттай гүйцэтгэж байна. Энэхүү төмөр замтай орчин үеийн Монгол улсын хөгжил шууд холбоо хамааралтай хэмээн тэрээр нэмж хэлэв. -Орос, Хятадын дунд орших Монгол улс Цайны замын дагуух тээврийн дэд бүтцийн хөгжлөөс эдийн засгийн ашиг тус хүртэх боломжтой гэдэгт би итгэл дүүрэн байна хэмээн дипломатч өгүүлэв. Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор төслийн хүрээнд дэд бүтцийн хөгжлийн хамгийн олон төрлийн чиглэлийг хамарсан Цайны зам гурван улс орны ард иргэдийг ойртуулаад зогсохгүй Монгол улсын болон Орос, Хятадын бүс нутгийн эдийн засгийн хөгжилд мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ. Түүгээр ч барахгүй энэ төслийг хэрэгжүүлснээр бүхий л евроази тивийн интеграцийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулна хэмээн тэр нэмж өгүүлсэн байна хэмээн Russian.News.Cn мэдээлжээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2 цаг 54 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

10 цаг 33 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

10 цаг 33 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06