Францад татвар ногдуулах талаар судална

2019-12-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Ерөнхийлөгч Доналд Трампын Засгийн газрын худалдааны төлөөлөгчийн газар Францын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах талаар судалж байна. Энэ нь  Парис АНУ-ын “Фэйсбүүк”, “Амазон”  компанийн  үйлчилгээнд татвар ногдуулсны хариуд хэрэгжүүлэх  арга хэмжээ аж. Мөн Европын болон Америкийн бусад орон Францад татвар ногдуулах саналыг тавьжээ. Энэ талаар бичсэн мэдэгдэлд  Францын дарс, бяслаг болон бусад бараа бүтээгдэхүүнд  2.4 тэрбум ам. доллартай тэнцэх хэмжээний 100 хувийн татвар ногдуулна. Гэхдээ  энэ шийдвэрийг  ерөнхийлөгч Доналд Трамп  батлах шаардлагатай гэж дурдсан байна. Мөн АНУ-ын худалдааны төлөөлөгчийн газраас  Европын холбооны  гишүүн орнууд манай орны компаниуд руу шударга бусаар довтолж байгаа учраас хариу арга хэмжээг хэрэгжүүлэх асуудалд анхаарч байна. Ялангуяа, Туркээс гадна Австри, Италийн дижитал үйлчилгээнд  татвар ногдуулах талаар судалж байна гэж бичжээ.  Түүнээс гадна Испани, Итали, Их Британи болон Европын бусад орон дижитал үйлчилгээнд ногдуулсан татварыг шалгана. Учир нь иргэддээ цахим үйлчилгээ үзүүлдэг том компаниуд бусад оронд охин компани байгуулах замаар татвар төлөхөөс зайлсхийж байгаатай холбоотой гэж мэдэгдсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.4  ЛХАГВА  №240  (6207)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2 цаг 54 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

10 цаг 33 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

10 цаг 33 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06