Гадаад дахь нисэхийн техникээ гэрчилгээжүүлэхийг Ростех хүсч байна

2019-12-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Хилийн чанад дахь Оросын нисэхийн техникийг ОХУ-ын агаарын тээврийн агентлагийн байгуулсан хэлэлцээрийн оронд Олон улсын нисэхийн хорооны хэлэлцээрийн дагуу гэрчилгээжүүлэх зөвшөөрлийг Холбооны эрх баригчдаас Ростех хүсч байгаа ажээ. Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины нэр дээр Ростех улсын корпорацийн тэргүүн Сергей Чемезовын бичсэн албан бичгийн эхийг эшлэн "Коммерсантъ" сонин өнгөрсөн долоо хоногийн  лхагва гариг /2019.11.27/-т мэдээлжээ. Ростех экспортоо хөгжүүлэхийн тулд нисэхийн техникийг олон улсын гэрчилгээтэй болгох ажлыг “Олон улсын байгууллага, гадаад улс орнуудтай хамтран олон улсын нисэхийн хороонд харьяалалтай агаарын хөлгүүдийн гэрчилгээжилт болон нислэгт ашиглах боломжтойг харилцан хүлээн зөвшөөрөх тухай олон улсын гэрээнүүдийг ашиглах”-аар бэлтгэж байна хэмээн албан бичгийн эхээс тус сонин эш татжээ. Сонинд байгаа баримтаар бол гэрчилгээжүүлэх дэг журмыг олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөөгүйн улмаас зөвхөн ОХУ-ын агаарын тээврийн агентлагийн байгуулсан хэлэлцээрүүдийг ашигласнаар эх орны үйлдвэрийн нисэх онгоц, нисдэг тэрэг, хөдөлгүүрийг хилийн чанадад танилцуулж экспортлохдоо Ростех хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа аж. Тэгвэл Олон улсын нисэхийн хорооны хувьд “Европын холбоо, Хойд болон Өмнөд Америк, Зүүн өмнөд Ази, Ойрхи Дорнод, Африкийн улс орнуудтай байгуулсан 70 гаруй хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилдэг” хэмээн албан бичигт дурджээ. ОХУ-ын агаарын тээврийн агентлагийн хувьд АНУ, Хятад, Энэтхэг, Турк, Итали, Канад, Куба, Молдов, Киргиз, Колумб, Монгол, БНСУ, Бразили болон Европын холбооны зохицуулагч EASA зэрэгтэй гэрээ байгуулснаа тус сонинд онцлон танилцуулжээ. Гэсэн хэдий ч “Коммерсант” сонины баримтаар бол эдгээр хэлэлцээр нь техник ажлыг зааварчилж тусгасан дэг журам бүхий АНУ, Европын холбооны зохицуулагч нартай зөвшилцөлгүйгээр хүчин чадлын хувьд олигтой жин дарж чаддаггүй аж. "Оросын нисэхийн техникийг гадаадад гэрчилгээжүүлэх ажил цаашдаа ч ОХУ-ын агаарын тээврийн агентлагаар дамжин үргэлжилнэ. Үүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх шийдвэр гарсан. Бүрэн эрхийг аль нэг байгууллагад шилжүүлэх асуудал төлөвлөгдөөгүй” хэмээн ОХУ-ын тээврийн сайд Евгений Дитрих сонинд онцолжээ. Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн байр суурь одоохондоо тодорхой болоогүй, “шийдвэр гаргахын өмнө уг асуудлыг шинжээчид сайтар судлан боловсруулах ёстой” болохыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков онцолжээ.   Олон улсын нисэхийн хорооны бүрэн эрхийг ОХУ-ын агаарын тээврийн агентлагт шилжүүлэх тухай
ОХУ-ын агаарын тээврийн агентлагийн хувьд АНУ, Хятад, Энэтхэг, Турк, Итали, Канад, Куба, Молдов, Киргиз, Колумб, Монгол, БНСУ, Бразили болон Европын холбооны зохицуулагч EASA зэрэгтэй гэрээ байгуулснаа тус сонинд онцлон танилцуулжээ.
Олон улсын нисэхийн хороо нь ЗСБНХУ задарсан цаг мөчөөс хойш 1991-2015 онд Boeing 737 төрлийн нисэх онгоцны ихэнх загваруудын гэрчилгээжилтийг буцааж татах болсон үед ОХУ дахь нисэхийн техникийг гэрчилгээжүүлэх ажлыг эрхэлж байжээ. 2013 оны арваннэгдүгээр сарын 17-нд Казаньд “Татарстан” нисэхийн компанийн Boeing 737 онгоцны сүйрлийг ОХУ-ын агаарын тээврийн агентлаг мөрдөн шалгасан үр дүнтэй холбогдуулан олон улсын нисэхийн хорооноос Boeing-737 төрлийн нисэх онгоцны ихэнх загварын гэрчилгээг буцаан татах тухайгаа ОХУ-ын агаарын тээврийн агентлагт 2015 оны арваннэгдүгээр сарын 5-нд мэдэгджээ. Boeing-737 нисэх онгоцны өндрийн жолооны хийцэд өөрчлөлт оруулахгүйгээр эдгээр онгоцыг ашиглаж болохгүй хэмээн тус хорооны төлөөлөгчид дүгнэжээ. Гэвч Boeing-737 нисэх онгоцны нислэгийг ОХУ-д зогсоож цуцлах үндэслэл байхгүй хэмээн ОХУ-ын агаарын тээврийн агентлагийн тэргүүн Александр Нерадько арваннэгдүгээр сарын 6-нд мэдэгджээ. Boeing-737 төрлийн онгоцны гэрчилгээг буцааж татах Олон улсын нисэхийн хорооны шийдвэрийн эргэн тойронд үүссэн зөрчлийн дараа агаарын хөлөг, хөдөлгүүр, нисэх буудлыг гэрчилгээжүүлэх Олон улсын нисэхийн хорооны чиг үүргийг ОХУ-ын тээврийн болон аж үйлдвэр, худалдааны яам, агаарын тээврийн агентлагт шилжүүлэх тухай үүрэг даалгаврыг ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев 2015 оны арваннэгдүгээр сарын 26-нд өгч, холбогдох тогтоолд арваннэгдүгээр сарын 28-нд гарын үсэг зуржээ. 2016 оны гуравдугаар сарын 14-нөөс ОХУ-ын агаарын тээврийн агентлаг Орост үйлдвэрлэсэн нисэх онгоцыг экспортлоход гэрчилгээ олгох ажлыг эхлүүлсэн бөгөөд нисэхийн гэрчилгээний чиг үүргийг эрхэлдэг “Оросын Холбооны Улсын нисэхийн бүртгэл” (Авиарегистр России) хэмээх холбооны мэдлийн автономи эрх бүхий байгууллагыг үүсгэн байгуулсан тухай тус агентлагийн хэвлэлийн алба 2016 оны гуравдугаар сарын 21-нд мэдээлжээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

3 цаг 31 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

11 цаг 10 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

11 цаг 10 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06