Албан ёсны зөвшөөрөлгүйгээр Байгал нуурын мөсөн дээгүүр явахыг хориотой

2019-12-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
-Байгал нуур дээр зорчих жуулчдын аюулгүй байдлыг Эрхүүд хэлэлцэв-
Д.ЭНХЭЭ Бага тэнгисийн хоолойн усан хил эзэмшилд нь багтдаг Байгал нуурын эрэг орчмын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэвсгэр нутагт автомашин, цаснаа явагч, дөрвөн дугуйт мотоцикл зэргийг албан ёсны зөвшөөрөлгүйгээр мөсөн дээгүүр явуулахыг хориглосон болохыг зөвлөгөөнд оролцогчид сануулав. 2020 оны нэгдүгээр сараас эхлэн бага оврын хөлөг онгоцны улсын байцаагчдаас гадна Байгал нуурын эрэг орчмын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн улсын байцаагч нар эргүүл хийх ажээ. -Энэ онд бид байгууллага хоорондын харилцан үйл ажиллагааны хүрээнд бага оврын хөлөг онгоцны улсын байцаагч нарын хамт анх удаа эргүүл хийж эхэлж байна. Үзлэг шалгалтыг тогтмол хийнэ. Холбооны №33 тоот хуулийн дагуу байгалийн онцгой хамгаалалттай нутаг дэвсгэрт зөвхөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нэвтрэн зорчиж болно. Иргэд хэрвээ өөртөө ийм баримт бичиг байхгүй тохиолдолд захиргааны зөрчлийн тухай протокол үйлдэнэ. Хувь хүнийг торгох хэмжээ гурваас дөрвөн мянган рубль байна- хэмээн Холбооны мэдлийн улсын төсвийн байгал хамгаалах “Байгал нуурын дархан цаазат газар” байгууллагын дэд захирал Василий Пестерев өгүүлэв. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зорчих зөвшөөрөлтэй бол мөсөн дээгүүр явганаар, агаарын хийлсэн бөмбөлөгөн “Хивус” онгоцоор, авран хамгаалах “Трекол” автомашинаар, тэшүүрээр, бас нохой хөллөсөн чаргаар явж зугаалж болно. -Энэ цаг мөчид Куркутын булангаас Узурын цаг уурын станц хүртэл Бага тэнгисийн усан хилийн талбайд 160 км урт мөсөн замыг паспортжуулах ажил хийж байна. Замын дагуу хязгаарлах тэмдэглэгээ, мэдээллийн самбар зэргийг хийхээр төлөвлөсөн. Мөн түүнчлэн дулаацах цэгүүдийг зохион байгуулах боломжийг авч үзнэ хэмээн Холбооны мэдлийн улсын төсвийн байгал хамгаалах “Заповедное Прибайкалье” байгууллагын аялал жуулчлалын хэлтсийн дарга Кристина Глотова онцлов. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

3 цаг 33 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

11 цаг 12 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

11 цаг 12 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06