М.Оюунчимэг: Та дөрөв ч гэсэн өөрсдийгөө бодох ёстой болов уу

2019-12-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
“ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм. “Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв. Энэ удаа дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ. МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна. Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.   Өмнөх нь http://polit.mn/75662   ...УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “...Энэ бичгийг Энхболд дарга аваад Нямдорж, Лүндээжанцан эд нарт гээд цохчихсон  байсан юм. Энхболд дарга өөрөө яриад хурлаа хий гэсэн. Ийм учиртай. Хоёрдугаарт, ийм асуудал яригдахаар заавал Халдашгүй байдлын дэд хороо хуралддаг учиртай юм л даа. Хуралдахгүй байх арга байхгүй. Лүндээжанцан, Раднаасэд, Нямдорж, Цолмон нарт гээд Энхболд дарга гарын үсэг зурчихсан. Тэрний дагуу хуралдсан. Яг номоороо явж байгаа” гэхэд Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “...Одоо зургаан гишүүн байна. Үүнийг сонсчихъё. Тэгэх үү, Элдэв-Очир гишүүн ээ. Заавал санал хураалгахгүйгээр энэ зургаан гишүүнээ сонсоод явчихъя, Оюунчимэг гишүүн” гэв. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “...Би одоо цаг хугацааг, дөрвийн дөрвөн хүн, бид бие биеэ бодох хэрэгтэй байх, нөхөд минь. Та нар ч гэсэн өөрсдийгөө бодох ёстой болов уу гэж бодож байна. Тэгээд Элдэв-Очир гишүүний хэлснийг дэмжээд горимын саналаа хураагаад явсан нь дээр байх аа. Татаж авлаа” гэв.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.3  МЯГМАР  №239  (6206)
Д.Энхсайхан: Татварын шинэчлэлийн төсөлд татварын таатай орчныг бүрдүүлэхэд анхаараагүй

Д.Энхсайхан: Татварын шинэчлэлийн төсөлд татварын таатай орчныг бүрдүүлэхэд анхаараагүй

21 цаг 33 мин
Хөгжлийн төлөвлөгөөг цөөхүүлээ хэлэлцэв

Хөгжлийн төлөвлөгөөг цөөхүүлээ хэлэлцэв

21 цаг 36 мин
“Урагшаа профессор урагшаа”

“Урагшаа профессор урагшаа”

21 цаг 38 мин
Австрийн Ерөнхийлөгч манай улсад анх удаа айлчлав

Австрийн Ерөнхийлөгч манай улсад анх удаа айлчлав

21 цаг 41 мин
Л.Гантөмөр: Сан байгуулаад өгчихөөр манайхан яаж туйлдгийг бид мэднэ шүү дээ

Л.Гантөмөр: Сан байгуулаад өгчихөөр манайхан яаж туйлдгийг бид мэднэ шүү дээ

Уржигдар 13 цаг 16 мин
Т.Доржханд: Орлогоо нотол гэхээр Засгийн газраа огцруулаад байвал Монгол Улс хөгжихгүй

Т.Доржханд: Орлогоо нотол гэхээр Засгийн газраа огцруулаад байвал Монгол Улс хөгжихгүй

Уржигдар 13 цаг 02 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Уржигдар 12 цаг 57 мин
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Уржигдар 12 цаг 55 мин
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

Уржигдар 06 цаг 30 мин
Н.Энхбаяр: Aнхнаасаа хамгийн эмзэг, стандарт бус Засгийн газар байгуулагдсан

Н.Энхбаяр: Aнхнаасаа хамгийн эмзэг, стандарт бус Засгийн газар байгуулагдсан

Уржигдар 06 цаг 29 мин