Телевизийн эрхийг бүсчлэх нь орон нутгийнханд боломж олгоно

2019-12-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Иргэдийг соён гэгээрүүлэхэд телевизийн салбар  үнэтэй хувь нэмэр оруулдаг. Гэхдээ телевизээр гадны кино, контент гаргадаг, залуучуудад зориулсан нэвтрүүлэг байдаггүй, хэлбэрийн хувьд ижилхэн зэргээр иргэд шүүмжлэх тал бий. Тэгвэл Соёл, урлагийн газраас телевизийн орчинд Соёлын тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх тухай хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Харилцаа холбооны зохицуулах хороо, МУИС, МҮОНРТВ, Монголын телевизүүдийн холбоо, “Максима коналитинг” компани болон хэвлэл мэдээлэл, олон нийтийн төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийлэв.  Соёлын тухай хуулийн 19.5, 19.6 дахь заалтад “Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн агуулгын 60 хувиас доошгүй нь хүүхдэд зориулсан, 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна.  Түүнчлэн олон нийтийн телевизээс бусад Монгол Улсад бүртгэлтэй өргөн нэвтрүүлгийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа нэвтрүүлгийн 50 хувиас доошгүй нь хүүхдэд зориулсан, 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна гэдгийг тусгасан байдаг.  Тэгвэл хэвлэл мэдээллийн байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлэн ажиллаж байгааг мөн хурлын үеэр онцолж байлаа. Хуралд оролцогчдын байр суурийг хүргэж байна.   МУИС-ийн багш, доктор Т.Өнөрсайхан: Телевизүүдийн эрхийг бүсчлэх нь зүйтэй   -Телевизийн нэвтрүүлгийн жанр, хэлбэр, өгөгдөл шийдлийн талаар өнөөдөр ярилцах шаардлага үүссэн.  Телевизийн рейтингийн судалгаа гаргах гэхээр сэдэв болон агуулгын хувьд ангиллын зөрчил гараад байдаг.  Судалгааны болон олон улсын түвшинд бол бүтээл, жанр гэдэг нь хэдийнэ судлагдсан асуудал. Харин цаг хугацаа, технологи, бизнесийн учир шалтгаанаас болж хөгжлийн хувьд харьцангуй өөр байна.  Манай нөхцөлд орчуулга зэрэгт асуудал байдаг. Тиймээс бид нэгдсэн зөвшилцөлд хүрэх нь чухал байгаа юм. Мөн зарим төрийн байгууллагаас аливаа телевизийн шоуг нэр томъёоны хувьд нэг стандарттай байлгах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Бүтээл үйлдвэрлэл гэдэг зүйл бол микро орчноос хамаардаг. Үүнийг шийдэх хамгийн зөв арга бол бүсчлэлийн асуудал юм. Өөрөөр хэлбэл, орон даяар цацагдах, бүс, улсын хэмжээнд цацагдах гэх мэтчилэн оруулбал бүтээл үйлдвэрлэлийн хэм хэмжээ нь чанартай болно гэж үзэж байна. Телевизийн эрхийг бүсчлэх нь хамгийн зүйтэй ингэснээр орон нутгийн телевизүүдэд амьдрах боломжийг олгоно. Дэлхий нийтэд энэхүү бүсчлэлийн асуудал аль хэдийнэ шийдэгдсэн байдаг. БНХАУ гэхэд дөрвөн шатлалд хувааж нэвтрүүлгээ цацдаг.   “Максима консалтинг”-ийн захирал З.Энхжаргал: Соёлын тухай хуулийг нарийвчлах шаардлагатай   -Манай байгууллага Соёлын тухай хуулийн 19.5, 19.6 дугаар заалт дээр хяналт, мониторингийн судалгаа хийсэн байгаа. Судалгааны явц тийм ч үр дүнтэй байгаагүй.  Яагаад гэхээр хуульд нэвтрүүлэг гаргах болон хэмжих нэгж, жанр гэдэг ойлголтыг тодорхой зааж өгөөгүй. Тиймээс энэхүү зүйл заалтуудыг нарийвчлан хуульчлах нь зүйтэй. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 77 телевизийн эфирийн үндсэн цагийг авч үзвэл хуульд заасан болзлыг хангасан дүр зурагтай байна. Харин хэлэлцүүлгийн үр дүнд телевизүүдийн нэвтрүүлгүүд нэгдсэн арга хэмжээнд орох мөн зөвшилцөлд хүрч мэргэжлийн сэтгүүлзүйн багш нартай хамтран төрөл ангиллыг гаргаж, түүндээ хяналт тавьдаг байх нь чухал байна.   Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг: Ойлгомжгүй зарим нэг асуудал байна   -Соёлын тухай хуульд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хүүхдэд зориулсан болон үндэсний хэв шинжийг агуулсан бүтээлийн тоог нарийн заасан байдаг. Харин хуулийн хэрэгжилт ямар байна гэдэгт манай газраас өнгөрсөн хугацаанд үнэлэлт, дүгнэлт өгч ажиллалаа.  Ойлгомжгүй зарим нэг асуудал байна.  Нэвтрүүлгийн төрөл жанрын тал дээр контентын тоон мэдээллийг нэгдсэн байдлаар авах чиглэлээр ажиллаж байна. Цаашдаа олон улсын жишиг болон телевизийн тоон мэдээллийг цэгцлэх ямар ажил хийж болох вэ гэдэг дээр ажиллана.  Төрийн бодлого, хөтөлбөрт тусгана. Ерөнхийдөө соёлын байгууллагууд контент талаас нь ярилаа. Ийнхүү телевизийн салбарынхан хууль, эрх зүйн орчноо хэрхэн сайжруулах тухай ярилцлаа. Мөн хуульд заасан зарим нэр томьёог тодорхой болгох нь зүйтэй гэж үзэж байна.   Ингэснээр цаашид олон улсын түвшинд хөгжих боломж нээгдэнэ гэсэн юм. Дараагийн нэг чухал асуудал нь бүсчлэх тухай юм. Соёл, урлагийн газраас зохион байгуулсан хуралд оролцогчид телевизүүдийг бүсчилсэн байдлаар нэвтрүүлгээ хүргэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэж байлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.3  МЯГМАР  №239  (6206)
Д.Энхсайхан: Татварын шинэчлэлийн төсөлд татварын таатай орчныг бүрдүүлэхэд анхаараагүй

Д.Энхсайхан: Татварын шинэчлэлийн төсөлд татварын таатай орчныг бүрдүүлэхэд анхаараагүй

20 цаг 48 мин
Хөгжлийн төлөвлөгөөг цөөхүүлээ хэлэлцэв

Хөгжлийн төлөвлөгөөг цөөхүүлээ хэлэлцэв

20 цаг 51 мин
“Урагшаа профессор урагшаа”

“Урагшаа профессор урагшаа”

20 цаг 53 мин
Австрийн Ерөнхийлөгч манай улсад анх удаа айлчлав

Австрийн Ерөнхийлөгч манай улсад анх удаа айлчлав

20 цаг 56 мин
Л.Гантөмөр: Сан байгуулаад өгчихөөр манайхан яаж туйлдгийг бид мэднэ шүү дээ

Л.Гантөмөр: Сан байгуулаад өгчихөөр манайхан яаж туйлдгийг бид мэднэ шүү дээ

Уржигдар 13 цаг 16 мин
Т.Доржханд: Орлогоо нотол гэхээр Засгийн газраа огцруулаад байвал Монгол Улс хөгжихгүй

Т.Доржханд: Орлогоо нотол гэхээр Засгийн газраа огцруулаад байвал Монгол Улс хөгжихгүй

Уржигдар 13 цаг 02 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Уржигдар 12 цаг 57 мин
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Уржигдар 12 цаг 55 мин
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

Уржигдар 06 цаг 30 мин
Н.Энхбаяр: Aнхнаасаа хамгийн эмзэг, стандарт бус Засгийн газар байгуулагдсан

Н.Энхбаяр: Aнхнаасаа хамгийн эмзэг, стандарт бус Засгийн газар байгуулагдсан

Уржигдар 06 цаг 29 мин