Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийт зардлын 10 хувийг төлдөг

2019-10-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Монгол Улсад хэрэгжүүлж буй “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх” төслийн багийнхантай хамтран энэ буланг хөтлөн явуулдаг билээ. Энэ удаа бид Япон улс хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ халамжийн үйлчилгээг хэрхэн үзүүлдэг зардлын талаар тайлбарлан хүргэж байна. Халамжийн үйлчилгээ авахад зарчмын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийт зардлын 10 хувийг төлдөг. Мөн тухайн иргэний өрхийн орлогод үндэслэн сард төлөх дээд хэмжээг дараах байдлаар тогтоосон байдаг. Зардлын 10 хувь нь сард төлөх дээд хэмжээнээс давсан тохиолдолд илүү гарсан зардлыг төлөх шаардлагагүй байдаг. Энэ системийн ачаар олон иргэн халамжийн үнэгүй эсвэл маш бага үнээр үйлчилгээ авдаг. Төрийн халамжийн мөнгөөр амьдардаг айл өрх . . . үнэ төлбөргүй Татвараас чөлөөлөгдсөн айл өрх (жилийн орлого гурван сая иенээс доош) . . үнэ төлбөргүй Жилийн орлого 3-6 сая иений хооронд . . . 9.300 иен Жилийн орлого зургаан сая иенээс дээш . . . 37.200 иен Мөн түүнчлэн Япон улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөх үйлчилгээний хөлсийг хөнгө­лөх тогтолцоо бас байдаг. Эдгээрийг дараах байдлаар ангилсан байдаг. 1. Нэмэлт тэтгэмж: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны төвд амьдарч буй хүмүүст үзүүлэх халамжийн үйлчилгээний зардлаас гадна хоолны мөнгө зэрэг бодит зардлаас хөнгөлдөг. Тодруулбал, хоолны мөнгөө өөрөө гаргах байсан ч гар дээрээ дор хаяж 25 мянган иен үлдэж байхаар нэмэлт тэтгэмж олгодог. Мөн хамтаараа нэг дор амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байрны түрээсийг хөнгөлдөг (Нэг хүнд сард хамгийн ихдээ 10 мянган иенийн хөнгөлөлт үзүүлдэг). 2. Өндөр өртөгтэй халамжийн үйлчилгээний зардлыг хөнгөлөх тэтгэмж: Нэг өрхөд халамжийн үйлчилгээ авсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн хоёроос дээш байгаа тохиолдолд тухайн сард авсан үйлчилгээний зардлын нийт хэмжээ суурь хэмжээнээс (татвараас чөлөөлөгдсөн өрхийн хувьд 37.200 иен) давсан бол илүү гарсан зардлыг олгодог. 3. Халамжийн давхаргад орохоос сэргийлэх нь: Хэрэглэгчээс гарах зардлыг хөнгөлөх бодлого гэж байгаа ч, хэрэглэгчийн төлөх ёстой мөнгийг өөрт нь олгосноор төрөөс халамжийн мөнгө авахад хүрэхээс сэргийлж, төлөх зардлын хэмжээг бууруулдаг. Үүнээс гадна үйлчлүүлэгчийн төлөх нийт зардлын 10 хувийн тухайд шаардлагатай тохиолдолд хөнгөлөх арга хэмжээ авдаг. Монгол Улс цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээг илүү сайжруулахдаа үйлчилгээний зардлын талаарх Япон улсын туршлагаас санаа авна гэдэгт итгэлтэй байна. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

8 цаг 32 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

16 цаг 11 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

16 цаг 11 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06