Хүүхэд бүрт таарсан хариу үйлдлийг боловсролын тогтолцоо үзүүлэх ёстой

2019-07-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн долдугаар зүйлийг хэрэгжүүлэхийн тулд ХБХЭЭХ, “Зууны мэдээ” сонин хамтран хөгжлийн бэрхшээл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхтэй холбоотой нийтлэлүүдийг цувралаар хүргэж байгаа билээ. Та эдгээр нийтлэлээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусад хүүхдийн л адил бодол, хүсэл, мөрөөдөлтэй болохыг мэдэрч ирээдүйн сайхан нийгмийг бий болгоход санал хуваалцаж, дэмжлэг үзүүлэх боломжтой. Бидэнтэй 95907012, 70123336 болон Facebook: APDC Mongolia, Web: www.apdc.mn хаягаар харилцана уу.
Бөхийн барилдаанд хүчээр илт давуу нэгэн том шувуунд өөрийгөө болжмор шиг атгуулж сэнсэртлээ эргүүлээд зад шидүүлж байна гээд төсөөл дөө. Болжморыг зүгээр л нэг сурагч гэж төсөөл. Сургуульд чинь тас, бүргэд, шонхор, элээ, хэрээ, шаазгай, ёл, ууль, өрөвтас суралцдаг. Тэгэхээр танай сургууль, хараа сайтай, холч, ухаалаг, зөнч, хэл дуулгадаг, шөнө хардаг, байгаль хамгаалдаг ….гээд л давуу талтайгаараа хот, улс, орон нутагтаа тэргүүлнэ. Мэдээж амьд л амьтан болсон хойно тэрхүү шувуудын олонлогт нэг хөөрхий болжмор бөмбөлзөн сууна. Түүнийг дуугарах л юм бол тасдаад хаячихад бэлэн хүч чадлаар давуу, өргөн бахим мөр цээж, далавч, далбаагаар хуягласан гялс гялтгас хийх хурц нүд, эвэр хошуу бүхий сүрлэг сүрэг тойроод сууна. Бүхий л даалгаврыг тэд хурдан, түргэн, шаламгай, чадварлагаар чадал хүчээ гайхуулан хийдэг. Болжморыг тэдэнтэй харьцуулахад сул дорой. Гэхдээ жигүүртэн учир түүнд байх давуу талуудыг олж харах гээд үзье. Үнэндээ болжмор, богширго, бор шувуу аль нь байх чухал биш, зүгээр л тэд өхөөрдөм хөөрхөн, эгдүүтэй, за цааш нь үргэжлүүлвэл хурдан, овор хэмжээ бага учир бага зайд оршиж чадна. Ойр зайд юуг ч тэд олоод ирж чадна. Хүн, мал бараадах тэд байнга олзтой. Элин халин нисэж амьтны анхаарал татан, шунал хөдөлгөн “ан” болохгүй. Хурц тод өнгөгүй нь дайснаас өөрийгөө сайн хамгаалах халхавч. Жижиг хошуу нь шар будааг ч болтугай хоолоо болгоод хүртчихэд тусалдаг. Шөнө сайн хардаггүй нь амралт болж өглөө эртлэн босдог гэх мэтээр цааш үргэлжилнэ. Ингээд бодоод үзэхээр болжморыг хурмаст тэнгэрт халин нисэж туулай барин ирэх даалгавар өгвөл нөгөө наадмын сэнсэрдэг бөх шиг юм болно биздээ. Яг ийм жишээ манай сургуулиуд дээр байсаар байна. Боловсрол бүх хүүхдийг дундажлаад шаазгай ч юм уу, начин ч юм уу, нэг тийм шувуу шигээр ойлгодог хэвшмэл ойлголттойгоос болоод ийм юм болоод байгаа юм. Гэтэл дэлхий нийтээр бүх хүүхэд хамтдаа суралцахыг хөхиүлэн, хамтдаа суралцахад нь саад болж буй бүхнийг арилгахын төлөө зохицуулалт хийж, арга хэмжээ авч байна. Үүнийг НҮБ-аас хүний бүх талыг нэгтгэн үзэх “хандлага гэж нэрлэн “… Суралцагчдыг боловсролын тогтолцоонд тааруулахыг хичээхээс илүүтэйгээр хүн нэг бүрт таарсан хариу үйлдлийг боловсролын тогтолцоо үзүүлэх ёстой…” гэж тайлбарласан. Энэ нь хүүхэд ямар байхаас үл шалтгаалан сурах чадавхитайг хүлээн зөвшөөрч, бүх суралцагчдад өндөр хүлээлт тавихыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлвэл, болжмор ч байна уу оцон шувуу ч байна уу хамаагүй. Тэд шувуу юм чинь тодорхой хэмжээнд хөрст дэлхийгээс хөндийрч чадна гэдэгт итгэ гэсэн үг. Тэд бүргэд, шонхор, начин шиг өндөр тэнгэрээс элин халин алсыг бараалж эх чадах учир тэдэнд зориулж ялгаатай чадавхи, шаардлага, суралцах хэв маягт тааруулсан уян хатан хичээлийн хөтөлбөр, заах ба сурах аргыг санал болгоно. Түүнээс биш бүргэд суух хавцлаас оцон шувууг нис гэж түлхэх, шонхор “кэвтэй” оготно шүүрэх даалгаврыг хөх бухад өгөх юм бол биш. Ингээд хэлэхээр оцон шувуунд өд сөд наагаад, жижиг шувуудад том далавч хийгээд, эсвэл бүр эсрэгээрээ хүчит шонхруудыг багасгаад тайрах гэж арай бодоогүй биз дээ? Сэнсэрдэг бөх л гээд би л муухайгаар хэлээд байгаа болохоос биш угтаа бол хүчээ үзэн, манийг баясгахаар гарч ирсэн “хүн” шүү дээ. Ард нийтээрээ сэгсэрч хаясан этгээдийг зэвүүцэн байсныг бодоод үзэхэд сургалтын агуулга, арга, хэрэглэгдэхүүнийг “болжмор”т нийцүүлэхгүй бол энэ удаад дэвээд, дийлээд явсан ч төд удалгүй хаясан ялагчийн араас нулимах вий дээ. Төгсгөл болгож НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооны үгийг дахин сануулья “Хүний бүх талыг нэгтгэн үзэх” хандлага нь зохих дэмжлэг бүхий хүртээмжтэй суралцах орчинд тэгш хамруулан хичээл заах нөхцөлийг бүрдүүлснээр боловсролын орчинд тусгаарлан сургах байдлыг эцэслэхийг зорьдог.” Эх суралж: “Зууны мэдээ” сонин
Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?

Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли

2 цаг 25 мин
С.Бямбацогт: Оюу толгой ордын өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарна

С.Бямбацогт: Оюу толгой ордоос Монгол Улсад оногдох өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарна

2 цаг 35 мин
Ирэх сард цаг агаар ямар байх вэ?

Ирэх сард цаг агаар ямар байх вэ?

2 цаг 44 мин
О.Алтангэрэл: Авлигын эсрэг хуулийг дэмжсэн нэр дэвшигч АН-ын дарга болох ёстой

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл өчигдөр намын даргын сунгаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэe.

7 цаг 52 мин
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

21 цаг 19 мин
“СССР” гэсэн  бичигтэй цамц бол залуу насны дурсамжийн илэрхийлэл гэв

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын NBC телевизэд яр

22 цаг 40 мин
Германы загвар өмсөгч Клаудиа Шиффер

Дэлхийн загварын тайзнаа 1990-ээд онд гялалзан гарч ирсэн оддын нэг бол Германы загвар өмсөгч

22 цаг 41 мин
Л.Оюун-Эрдэнийн олон нийтийн дэмжлэг нэмэгджээ

МЭК судалгааны байгууллагаас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын 2018 оны

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асаны  Жон Болтоны гэрт шалгалт хийв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Бол

Уржигдар 17 цаг 21 мин
“Латин Америкийн Кафка” буюу Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес

Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес бол  латин америкийн төдийгүй дэлхийн утга зохиолд гүн мөрөө үлдээсэн уран бүтээлч. Polit.mn сайт “Төрсөн өдөр”  буландаа Латин Америкийн Кафка гэж алдаршсан аргентин яруу найрагч, зохиолчийг онцоллоо.

Уржигдар 15 цаг 10 мин