Авлигын эсрэг чуулган шударга ирээдүйг онцоллоо

2019-12-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Авлигатай тэмцэх бодлогын цөм нь цахим хувьсгал байж, түүнийг хэрэгжүүлэгчид нь шударга ирээдүй тэмүүлсэн залуус байна гэдгийг “Авлигын эсрэг-2019” чуулганаар онцлов. Залуу үеийн хандлага нь эерэг, төрийн үйлчилгээ хүнд суртал шат дамжлаггүй байх нь авлигатай тэмцэх гарц гэж тодорхойлов. “Авлигын эсрэг-2019” чуулганаар төр, хувийн хэвшлийн шилдэг менежерүүд авлигатай тэмцэх сайн туршлага, ирээдүйг өөрчлөхөд иргэдийн хяналт, оролцоог ямар байх талаар сонин содон өнцөг бүхий илтгэл танилцуулав. Илтгэгчид цахим засаглал,  блокчэйн, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засгаар авлигатай тэмцэх тогтолцоог сайжруулах талаар гарц шийдэл хуваалцсан нь шинэлэг байсныг чуулганы төлөөлөгчид хэлж байв. “Авлигын эсрэг-2019” чуулганд “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн менежер С.Тэнгис “Цахим эрин ба Монгол Улс: Өнөөдөр, маргааш...”, “ICT” групп компанийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн “Блокчэйн, хиймэл оюун ухааны технологи: Авлигын тогтолцооны эсрэг”, ШУТИС-ийн профессор, доктор (Ph.D) Г.Зориг “Технологи ба дижитал эдийн засаг”, “Транспэрэнси Интернэшнл Бангладеш” байгууллагын Иргэдийн хяналт, оролцоо хариуцсан захирал Фархана Фердоус “Авлигын эсрэг сайн туршлага: Иргэдийн бүлэг” сэдвээр илтгэл тавив. Ийнхүү шударга ирээдүй рүү тэмүүлсэн эрч хүчтэй, асуудлын шийдлийг олох хүсэлтэй залуучууд цуглан, зөв засаглал, шуурхай үйлчилгээ, дижитал гарц, олон нийтийн хяналт, тэр дундаа залуучуудын оролцооны талаар санал туршлагаа солилцов. Түүнчлэн цаг шаарддаг, олон шат дамжлагатай, дараалал үүсгэж чирэгдүүлдэг, хүнд сурталтай төрийн үйлчилгээг дэвшилтэт шинэ технологи ашиглан хийх дижитал шилжилт, өөрчлөх боломж болон цахим шийдлүүдийг танилцуулахаар төрийн болон төрийн бус байгууллагууд оролцов. Чуулган үндсэн хоёр хэсгээс бүрдсэний эхнийх нь  нийгмийн салбар бүрээс оролцсон мэргэжилтнүүд авлигын эсрэг хийсэн кампанит ажлуудаа танилцуулсан юм. Харин хоёрдугаар хэсэгт хэсэгт авлигын эсрэг үйлсэд иргэдийн оролцоо, тэдгээрийн үүрэг, хяналт, ил тод байдлын талаар нээлттэй ярилцлаа. Авлигын эсрэг чуулганы үеэр төрийн үйлчилгээний танилцуулга бүхий үзэсгэлэнгийн танхимд төрийн үйлчилгээний цахим шийдлүүдийг танилцуулсан нь чуулганд оролцогчдын сонирхлыг ихээхэн татаж байв. Тухайлбал, Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, үйлчилгээний цахим системийг /burtgel.mn/ танилцуулахаар 23 төрлийн лавлагаа болон иргэний үнэмлэх дахин авах үйлчилгээг газар дээр нь үзүүллээ. Энэ нь төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд дижитал гарц, мөн авлигын эсрэг хэрэгжүүлж буй цахим шийдлүүдийн нэг болсон юм. “Авлигын эсрэг 2019” чуулганыг АТГ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, “Транспэрэнси интернэшнл Монгол” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгууллаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.2  ДАВАА  №238  (6205)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

3 цаг 52 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

11 цаг 32 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

11 цаг 32 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06