Р.Анхнямын тоглосон кино Хятадыг шуугиулж эхэллээ

2019-11-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.ЗҮЙР СТА, жүжигчин Р.Анхням гол дүрд нь тоглосон “Song of Love” уран сайхны кино Бээжин хотноо Хятадын Засгийн газрын ордонд энэ сарын 21-нд нээлтээ хийжээ. Одоогийн байдлаар Шанхай, Хайнаны Хайкоу хот, Сычуань мужийн Чэндү хот, Тяньжинд нээгээд байгаа ч үргэлжлээд Шинжян, Гуанжоу, Хөх хот гээд Хятад улсын бүх кино театруудаар гарах аж. Энэхүү кино нээлтээ хийгээд хэдхэн хонож байгаа ч хөрөнгө оруулсан зардлынхаа талыг хэдийнэ олсон байна. Кино нь гарч эхлээгүй байхад л урьдчилсан тасалбар захиалгын тоогоороо тэргүүлж үзэгчдэд хүлээлт үүсгээд байсан. Хятадын киноны зах зээлд тэсрэлт болж байгаа “Song of love” кинонд жүжигчин Р.Анхнямын бүтээсэн дүр нь Өвөрмонголын Шилийн хотод амьдарч байсан Дүгиймаа гэдэг эмэгтэйн түүхэн бодит дүр гэнэ. Дүгиймаа нь Шанхайгаас ирсэн 3000 өнчин хүүхдээс 28-ыг өргөн авч, өсгөж хүмүүжүүлсэн монголчуудын тал шиг уужим, хүнлэг сэтгэлийн үлгэр жишээ болсон хүн ажээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.29  БААСАН  №237  (6204)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

3 цаг 52 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

11 цаг 31 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

11 цаг 31 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06