Шүүх З.Баянсэлэнгийн өмгөөлүүлэх эрхийг хангасангүй

2019-11-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.11.28/  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай болж өндөрлөв. Сайд асан З.Баянсэлэнгэ шүүх хуралд өмгөөлөгчгүй оролцсон юм. Өмнөх шүүх хурлын үеэр түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг шүүгчтэй маргасны улмаас З.Баянсэлэнгэ өмгөөлөгчөөсөө татгалзсан байдаг. Харин өмгөөлөгчөө солих хүсэлтийг сар гаруйн турш шүүхэд гаргаж байгаа ч өнөөг хүртэл хүсэлтийг хүлээж авахгүй цагдан хорьж байсан юм. Тиймээс З.Баянсэлэнгэ энэ удаагийн шүүх хуралд өмгөөлөгчгүй оролцож, эрхээ хамгаалуулах хүсэлт тавьсан ч шүүх бүрэлдэхүүн гомдол хүлээж авахгүй хэмээн шийдвэрлэж үргэлжлүүлэн хорихоор болсон байна. Мөн Төрийн банк болон Хятадын хөрөнгө оруулалттай холбоотой ”Шинжиан Шинфа” компанийн хэргийг тусгаарлаж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжлүүлэн хянахаар болов. Харин З.Баянсэлэнгийг “Түрээсний орон сууц”-тай холбоотой гэх хэрэгт шалгахаар Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүллээ. Энэ талаар өмгөөлөгч Л.Мөнхсайхан “Энэ удаагийн шүүх хуралд З.Баянсэлэнгэ нь өмгөөлөгчгүй оролцсон, хоригдож байх хугацаандаа шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтээ удаа дараа өгсөн боловч хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй, хариу өгөөгүй. Монголын хууль хяналтын байгууллага хүний эрх зөрчиж байна. Өнгөрсөн хугацаанд З.Баянсэлэнгийн гаргасан хүсэлттэй Ерөнхий шүүгч нэг ч удаа танилцаагүй. Тиймээс З.Баянсэлэнгийг өмгөөлөх, шүүгчидтэй холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

4 цаг 22 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

12 цаг 1 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

12 цаг 1 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06