Полит анализ: Хонгконгод ардчиллын салхи сэвэлзэж байна

2019-11-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Британийн колони байсан Хонгконгийг 1997 онд “нэг улс хоёр систем” бодлогын дор Хятадад шилжүүлсэн байдаг.  2047 оныг хүртэл Хятадын автономит улс байхаар заасан. Тэгвэл Хонгконгийн тусгаар улс болохыг дэмжигчдийн жагсаал  Хятадын эрх баригчдыг сандаргаж эхэллээ. Хонгконгийн ардчиллын төлөөх эсэргүүцэл энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн гэхэд болно.  Ардчилсан бүлгэмүүд болон идэвхтнүүдийн үйл ажиллагааг хориглон зогсоосныг эсэргүүцэж олон мянган хүн шинэ оны анхны өдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 1-нд жагсаж байлаа.  Жагсаалд оюутан, залуучууд голдуу 5800 орчим хүн оролцсон бөгөөд тэдний шаардсан гол зүйл нь ардчилал, хүний эрхийг бүрэн утгаар нь хангах болон БНХАУ-аас тусгаар тогтнохыг дэмжих байв. Түүний дараагаар жагсаал улам л хүчээ авч байлаа.  Эх газрын Хятад руу ялтан шилжүүлэх хуулийг эсэргүүцсэн жагсаал цуглаан сар гаруй үргэлжилсэн. Хонгконгчуудын зүгээс Хятад руу ялтан шилжүүлэх хуулийг баталчихвал тус улсын эрх баригчид дураараа аашилж, өөрсдийг нь эсэргүүцсэн хэн бүхнийг яллах боломж бий болно гэсэн айдастай байсан билээ.  Түүнийг эсэргүүцсэн жагсаалд хоёр сая орчим хүн нэгдсэн мэдээлэл байдаг.  Ер нь тэдний  энэхүү эсэргүүцлийн жагсаалыг сүүлийн 70 орчим  жилийн хугацаанд Азид болоогүй гэдгийг зарим хэвлэлүүд онцлоод байна. Жагсагчид парламентын байрандаа нэвтэрч Хонгконгийн захирагч Кэрри Лам, Хятадын дарга Ши Жиньпин нарын хөргийг буулгаж, Британийн колоничлолын үеийн далбааг парламентын танхимын индэрт өлгөн, хана туурган дээр нь улс төрийн агуулгатай уриа үгс бичиж байв. Жагсагчид томоохон хурдны замууд, нисэх буудлын үйл ажиллагааг доголдуулан, эмх замбараагүй байдал үүсгэсэн билээ.  Үүнээс шалтгаалан Хятадын 1200 цагдаагийн алба хаагч Хонгконгод ирээд байв. Хятадын Ардын Чөлөөлөх Армийн цэрэг, техникүүд Хонгконгийн хилд ирж анхааруулга өгөв.  Гэсэн ч Хонгконгийн жагсагчид эх газрын Хятадтай үзэлцсээр байсан юм. Энэ нь Хятадад улс төрийн зүгээс том цохилт болохын зэрэгцээ эдийн засгийн хувьд ч  сөрөг нөлөө үзүүлж байв. Хятадын томоохон хотуудын гадна байрладаг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн байгууллагууд Хятадад өгөх зээлээ бууруулсны дараа Хонгконгод төвтэй Зүүн Азийн Банкны эхний хагас жилийн цэвэр ашиг 75 хувь  болж буурчээ. Түүнчлэн Хонгконг дахь нийгмийн үймээн самуун, Хятад АНУ-ын худалдааны маргаан, Хятад болон хуучин Британийн колони байсан орнуудын эдийн засагт нөлөөлж болзошгүйг анхааруулсан. Ийнхүү эдийн засагт  сөргөөр нөлөөлж буйг Хонгконгийн удирдагч Кэрри Лам албан ёсоор мэдэгдсэн байдаг. Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгчдийг Жошуа Вонг хэмээх  залуу толгойлж байна. Жошуа Вонг нь 2014 онд болсон Хонконгийн ардчиллын төлөөх жагсаалын нүүр царай болсон билээ. "Reuters” агентлагийн мэдээлснээр, тэрээр “Umbrella Movement” буюу бараг гурван сарын турш үргэлжилсэн "Шүхэрт хувьсгал” олон нийтийн жагсаалыг зохион байгуулагчдын нэг юм. 2014 онд Жошуа Вонгийг шүүхийг үл хүндэтгэсэн хэргээр таван долоо хоногийн турш шоронд хорьж, мөн оны долдугаар сард суллаж байжээ. Ийнхүү Хонгконгийн ардчиллын төлөөх тэмцэгчдийн тэмцэл 2019 оны олон улсын гол сэдэв байлаа.  Оны төгсгөлд буюу өнгөрсөн ням гаригт болсон орон нутгийн сонгуульд Ардчилсан хүчнийхэн 18 дүүргийн 15-д нь ялалт байгуулснаар Хонгконгийн улс төрд эргэлт гэж хэлж болохоор өөрчлөлт гарлаа. Өөрөөр хэлбэл, нийт 241 суудлаас 201-ийг нь Ардчилсан хүчнийхэн аваад байгаа юм. Хонгконгийн иргэд энэ удаагийн сонгуульд ингэж ач холбогдол өгч идэвхтэй оролцсон нь тус тэмцлийн үйл ажиллагаатай шууд холбоотой гэж хэлэхэд болно. Хятадын талыг баримтлагчид цөөнх болсноор Бээжинд том цохилт болж, цаашдын бодлого шийдвэрт томоохон өөрчлөлт гарах магадлалтай юм. Дүүргийн удирдах зөвлөл нь дүүргийн төсвийг батлах, ногоон байгууламж, авто зам зэрэг дэд бүтцийн асуудлуудын шийдвэрт оролцох хязгаарлагдмал эрхтэй байдаг аж.  Ийнхүү Хонгконгод ардчиллын салхи сэвэлзэж эхэллээ. Тэдний тэмцлийг АНУ-ын талаас сайшааж байгаа гээд хэлэхэд нэг их хилсдэхгүй байх. Жагсаалын үеэр  АНУ-д мөн Хонгконгийн жагсагчдыг дэмжсэн оюутан залуусын жагсаал болж байсан юм.  Тэгвэл  Саяхан Ерөнхийлөгч Дональд Трамп  "Хонконгийн ардчилал ба хүний эрхийг хамгаалах тухай", мөн цагдаагийн тодорхой хэрэглэлийг Хонконгт нийлүүлэхийг хориглосон хуульд лхагва гарагт гарын үсэг зурлаа гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ. "Би Си Жиньпин дарга, Хятад улс болон Хонгконгийн ард түмнийг хүндэтгэх үүднээс эдгээр хуульд гарын үсэг зурлаа. Хятадын удирдагчид болон Хонгконгийн төлөөлөгчид санал зөрөлдөөнөө тайван замаар шийдэж, бүгдэд энх амгалан, хөгжил цэцэглэлтийг авчирна гэж бид найдаж байна" гэж Д.Трамп мэдэгдсэн байна. Энэхүү хууль нь 1992 оноос хойш Хонгконгийн талаар баримталж буй АНУ-ын бодлогын талаарх хуульд засвар оруулж байгаа бөгөөд Хонгконгтой хийж буй худалдааны харилцааг өөртөө засах эрхийнх нь байдлаас шалтгаалан жил бүр хянах, мөн хүний эрх зөрчсөн хүмүүст хориг арга хэмжээ авах талаар тусгажээ. БНХАУ-ын Гадаад хэргийн яам өмнө нь уг хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан АНУ-д эсэргүүцлээ илэрхийлж байсан билээ. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

4 цаг 23 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

12 цаг 2 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

12 цаг 2 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06